“Universe Best Songs 2009” наадмын шилдэг оролцогч Б.Хулан эвлэгхэн хоолойгоороо олны хайрыг ихэд татсан нэгэн. Тус тэмцээнээс хойш олны танил хэд хэдэн уран бүтээлчтэй хамтран дуулаад авсан тэрээр өөрийн дуу болон ковер дуунуудыг ч мөн хийгээд авсан. Дунд сургуулиа дүүргээд Америкийн Нэгдсэн Улсын “Art institute of Hollywood”-д кино урлагийн мэргэжлээр суралцаад ирсэн тэрээр одоогоор СУИС-д жүжигчний уран чадварын багшаар ажиллаж байгаа ажээ. Тэрээр Дэлхийн номер нэг контент болох “The Voice” шоуны Монгол дахь хувилбарт оролцож үзэгч болон шүүгчдийг алмайруулаад авав. Хамтран уран бүтээл хийж байсан Болд шүүгч түүнийг эхлээд таниагүй бөгөөд түүний өөрчлөлтийг хараад ихэд гайхширч байгаа харагдсан. Эвлэгхэн хоолойтой балчир охин нас биед хүрсэн бүсгүй болж дахин тайзнаа гарч ирсэнд алмайрсан тэрээр “хоолойн чадал сайжирсан байна танигдахааргүй өөр болж” хэмээн магтаад авна лээ.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn