“Реал Мадрид”-ын супер од Криштиан Роналду өөрийн нэрийн брэндийн ‘CR7 дотуур өмд’-гий брэндтэй билээ. Харин түүний найз бүсгүй, загвар өмсөгч Ирина Шейк үүнд нь нугасгүй бололтой. Тэрээр байнга л найз залуугийнхаа дотуур өмдийг авчихаад байдаг гэнэ.
‘Vogue’ сэтгүүлд ярилцлага өгсөн К.Роналдогоос “Таны хувцасны шүүгээс найз бүсгүй чинь юуг чинь хэлэлгүй авчихдаг вэ?” хэмээн асуухад
Роналду “Ирина миний бүх Boxers(дотуур өмд)-ийг авчихдаг юм. Түүнийг эзгүйд шүүгээг нь онгойлгоод үзэхээр маш олон CR7 boxers(дотуур өмд) гарч ирдэг. Хөгжилтэй шүү” хэмээн хариулжээ.