Үе үеийн мундаг эмэгтэйчүүдийн хэлсэн үгс

monroe_2Дэлхийд цуутай сайхан бүсгүй Мерилин Монро-нэгэнтээ “Охидод зөв гутлыг нь өмсгөвөл тэд дэлхийг байлдан дагуулна” хэмээж байсан билээ. Үүний адилаар энэ үгс танд зөв мэдрэмж, зөв урам зориг, зөв “гутал” болог.

Опра Уинфри-Яг л хатан шиг сэтгэ. Учир нь хатан алдахаас айдаггүй. Алдаа гэдэг бол амжилтанд хүргэх өөр нэгэн чулуун гишгүүр юм.

Коко Шанел-Сүрчиг түрхээгүй эмэгтэйд ирээдүй гэж үгүй.

Дик Ван Дайк-Эмэгтэйчүүд хэзээ ч эрчүүдээс илүү амжилттай байгаагүй. Учир нь тэдэнд зөвлөх эхнэр байхгүй.

Эрика Жон-Чи ухаалаг эрчүүд ухаан муутай эмэгтэйтэй хамт байхыг зөндөө харж байсан биз. Гэвч ухаалаг эмэгтэйчүүдийг ухаан муутай эртэй хамт байхыг харах нь бараг л боломжгүй зүйл.

Шер-Эмэгтэйчүүд бол нийгмийн уран барилгачид юм.

Мерилин Монро-Ухаалаг охид хаягдахаасаа өмнө хаядаг.

Оскар Уайлд-Эрчүүд эмэгтэйчүүдийг хайрлахдаа амьдралынхаа зарим хэсгийг л зориулдаг бол эмэгтэйчүүд эрчүүдэд бүхнээ зориулдаг.

Аристотель Онасис-Хэрвээ эмэгтэйчүүд байдаггүй байсан бол энэ дэлхий дээрх бүх мөнгө утга учиргүй зүйл болно.

Хиллари Клинтон-Хүний эрх бол эмэгтэйчүүдийн эрх, эмэгтэйчүүдийн эрх бол хүний эрх.

Элеанор Рузвельт-Эмэгтэйчүүд яг л дүрдэг цай шиг. Учир нь бид халуун устай нүүр тулж байж л өөрсдийгөө хэр хүчтэйг мэдэрдэг.

Миранда Керр-Би эмэгтэйчүүдийг өөрсдийнхөө хосгүй чанарыг биширч байгаасай гэж хүсдэг. Эмэгтэй та сарнай, цээнэ, наран цэцэг шиг. Эдгээр цэцэгс өөрсдийнхөөрөө үзэсгэлэнтэй шиг та ч бас өөрийнхөөрөө байхдаа үзэсгэлэнтэй.

Адель-Би хэзээ ч сэтгүүлийн нүүрэн дээрх моделиуд шиг харагдахыг хүсэж байсангүй. Харин би ихэнх эмэгтэйчүүдийн төлөөлөл байдгаараа маш их бахархдаг.

Вольтер-Эр хүнийг зөөллөхийн тулд Бурхан бүсгүй хүнийг бүтээжээ.

Фридрих Ницше-Эр хүний жаргалыг БИ ХҮСЧ БАЙНА гэдэг. Эмэгтэй хүний жаргалыг ТЭР ХҮСЧ БАЙНА гэдэг.

Оскар Уайлд-Эмэгтэйчүүд хайрлагдах гэж төрсөн болохоос ойлгогдох гэж төрөөгүй.

наклейки для iphone 4escort serices


Үе үеийн мундаг эмэгтэйчүүдийн хэлсэн үгс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.