ОХИН ХҮҮХЭД ХҮМҮҮЖҮҮЛЭХДЭЭ АНХААРАХ ЁСТОЙ ХАМГИЙН ЧУХАЛ 10 ЗҮЙЛ

photos of cute babies girls (6)

1. Өөртөө итгэлтэйгээр шийдвэр гаргаж, түүнийгээ чөлөөтэй илтгэж байхыг сурга. Охин хүүхэд өөрт нь таалагдахгүй зүйл байвал тэр бүхнээ шууд илэрхийлж, хэлж сурах нь чухал.

2. Маш тодорхой, бодит магтах хэрэгтэй. “Чи минь мундаг охин шүү” гэхээсээ илүү, “Чиний минь ой тогтоолт үнэхээр сайн шүү”, “Миний охин тоо цээжлэхдээ хамгийн мундаг нь” гэж хэлж байгаарай.

3. Хэн нэгэн найзынхаа төрсөн өдөрт уригдаагүй, хэн нэгэн хүүхэд охинтой чинь найзлахаас татгалзаж, элдэв үг хэлсэн бол яагаад гэдгийг нь тайлбарлаж өг. Энэ бүхэн охиноос чинь болохоос илүү бусад хүүхдийн бухимдалтай холбоотой гэдгийг ойлгуул.

4. Гэрийн даалгавар, үүрэгт ажлаа хийж байхад нь юу юугүй туслах гэж гараа оролцуулах хэрэггүй. Тодорхой хугацаанд өөрөөр нь хийлгээд, тусламж хүссэн үед л оролцож байгаарай.

5. Ямар спорт, нэмэлт дугуйлан түүнд илүү тохирох вэ гэдгийг өмнөөс нь бүү шийд. Харин өөрөө шийдсэнийх нь дараа дэмжлэг их хэрэгтэйг санаарай.

6. Танай хүүхэд охин байлаа гээд сул дорой байх ёстой гэсэн үг биш. Тиймээс юу, юугүй өмнүүр нь орж бөөцийлөх, хөл бөмбөг сагс тоглуулахгүй хорих, машинаар тоглоход нь гайхаж болиулах хэрэггүй. Харин ч дэмжиж өгвөл хүүхэд илүү өөртөө итгэлтэй, олон талын авьяастай болоход тусалдаг.

7. Эрүүл бие хамгийн сайхан гэдгийг ойлгуулах үйлдэл тогтмол хийж байгаарай. “Би хөөрхөн үү?” гэж асуухад нь “Тийм ээ” гээд чин сэтгэлээсээ хариул. Мөн гадаад төрхийг нь магтахдаа үйлдлийг нь ч давхар магт. “Чи минь өнөөдөр бүжгийн хичээл дээрээ уян налархай, жинхэнэ гоо охин шиг харагдаж байсан”, “Миний охины нүд ч гэрэлтээд л тун үзэсгэлэнтэй шүү” гэх мэт магтаал хэлээрэй. Бас сэтгүүл дээрх загвар өмсөгчид бодит амьдрал дээрх бүсгүйчүүдээс тун ялгаатай гэдгийг хэлж өгөөрэй. Гэр бүлийн гишүүдийн үгс маш их нөлөөтэй учраас хэзээ ч биенийх нь өөг онцгойлж хэлж болохгүй. Харин давуу тал бүхнийг нь магтаарай.

8. “Охин шиг сул дорой, охин шиг аймхай….” гэх мэтийн үгс огтхон ч хэлж болохгүй. Үүнийг сонссон хүүхэд өөрийнхөө чадварт эргэлзэж, аймхай, зориггүй болох нь бий. Ямар нэгэн шашин, мухар сүсэгтэй холбоогүй л бол өнөөдрийн нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүмүүс нэгнийхээ хийж байгаа бүхнийг чаддаг, хийдэг болсон шүү дээ.

9. Үлгэр дуурайлал үзүүлэхүйц алдартнуудын тухай ярьж өг. Oprah Winfrey, Jennifer Lawrence, Ellen DeGeneres, Malala Yousafzai гэх мэт салбар бүрийн хүмүүсээс хэн ч байж болно. Тэдгээр хүмүүс хэрхэн хүнд хэцүүг давсан тухай, хэрхэн өөртөө итгэсэн тухай, хэрхэн мөрөөдлөө биелүүлсэн тухай залхаахгүйгээр бага багаар ярьж өгч байгаарай.

10. Охидын хүмүүжилд хөвгүүдээс олон зүйлээр ялгаатай. Гэхдээ хамгийн чухал нь өөртөө итгэх итгэл юм. Тиймээс зөв хийсэн үйлдэл бүрийг нь магт. Харин буруу хийснийг нь зэмлэхийн оронд хамт хийж, зааж өгч байгаарай.купить чехол для iphone 4elite dubai escort


ОХИН ХҮҮХЭД ХҮМҮҮЖҮҮЛЭХДЭЭ АНХААРАХ ЁСТОЙ ХАМГИЙН ЧУХАЛ 10 ЗҮЙЛ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: ххххххххх Огноо: 10 March 2015 Reply

энд байгаа зүйлсээс 9д бичсэн нь л алдаатай байна. Учир нь үлгэр болох хүнийг ижил орчинд болж өгвөл ойр байгаа хүмүүсээс л сонгосон нь илүү байдаг. Хаа холын хамаа намаагүй хэн нэгийг даган дууриах нь үлгэрт итгэж өссөнөөс ялгаан юун.

Нэр: Bayr Огноо: 12 March 2015 Reply

Ellen ээр жишээ татаад байх даа яах вэ дээ. Бичих дээ бас бодмоор юм. Тэгээд охиндоо Ellen шиг лесби хүн мундаг эсвэл тийм болоорой гэх юм уу. Зураач зураач гэхээр юу гэдэг шиг юм болоод бн уу үгүй юу

Нэр: S Огноо: 29 March 2015 Reply

Эмэгтэй эрэгтэй гэхгүй ялгалгүй сургэх хэрэгтэй

Нэр: Ари Огноо: 3 April 2015 Reply

будаач будаач гэхээр сахлаа будна ГЭЭЧ

Нэр: Anonymous Огноо: 4 April 2015 Reply

shal hudal

Нэр: nar Огноо: 6 April 2015 Reply

Mini I oxintoi adil yum xarin zarimda zagnaxgui bol jooxon davrax geed bdag Yuma busdara bolj bnaa.

Нэр: Anonymous Огноо: 10 April 2015 Reply

Щааваас энэ сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс яацарцан юмнууд бэ дан үгүйсгэсэн зүхсэн юм бичсэн байна.
Муухай ш дээ.

Нэр: copy Огноо: 11 April 2015 Reply

Барууны юмыг тэр чигт нь хуулчиж

Нэр: oyuka Огноо: 22 April 2015 Reply

busdad heregtei saihan zuwlelgee bichsen bn. tsaashid tumen olondoo heregtei medeelliig gargaj bgaarai. minii duu
amjilt husii

Нэр: Anonymous Огноо: 27 April 2015 Reply

ёстой хэрэгтэй юм байна баярлалаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.