Дуучин Мадоннагийн охин Лурдес өчигдөр 18 нас хүрчээ. Тэрбээр төрсөн өдрөө Лас Вегас хотноо тэмдэглэсэн байна. Лардест үдэшлэгээ тарсны дараа согтуугаар жолоо барьж яваад саатуулагдсан аж. Тэрбээр үүргээ гүйцэтгэж буй цагдаагийн ажилтанг хэл амаар доромжилж “Намайг хэн гэдгийг мэдэх үү. Би Мадоннагийн охин байна. Дууг нь сонсч, дуурайдаг тэр алдартны чинь охин би байна. Намайг явуулахгүй бол чи ажлаасаа халагдах болно” гэж хэлжээ.
Цагдаа нар Лардесийг асран хамгаалагчид нь ирэх хүртэл түр саатуулж, машиныг нь журамласан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Охиныг Мадоннагийн хэвлэлийн төлөөлөгч Эрик очиж авчээ. Мадонна охиноо суллагдсаны дараа “Ичиж байна. Охиныхоо өмнөөс уучлалт гуйя” гэж жиргэжээ.