УИХ-ын гишүүн О.Баасанхүү, ялтан Г.Сарангэрэл нар тун удахгүй шүүхийн танхимд….

zaluu_54fe3969aed86_1Монголын түүхэнд анх удаа хоригдож буй ялтан УИХ-ын гишүүнийг хариуцагчаар татсан шүүх хурал болох гэж байна. Тодруулбал, хар тамхины хэргээр гурван шатны шүүхээс нэг жилийн хорих ялаар шийтгүүлээд буй Г.Сарангэрэл УИХ-ын гишүүн, Өргөдөл байнгын хорооны дарга О.Баасанхүүг өөрийнх нь нэр төрд халдсан гэж шүүхэд хандаад байгаа юм.

Г.Сарангэрэл УИХ-ын гишүүн О.Баасанхүүг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийг нь биеэ үнэлэгч, хар тамхичин хэмээн зарлаж, нэр төрд нь халдсан гэж 10 тэрбум төгрөг нэхэмжлэн, нэхэмжлэлээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хүргүүлсэн байдаг.

Хэргийг тус дүүргийн шүүгч С.Энхбаярт хуваарилсан байна.

Хэдийгээр УИХ-ын гишүүн О.Баасанхүүг шүүхэд өгөх асуудлыг өнгөрсөн зургадугаар сараас эхлэн ярьсан ч 10 тэрбум төгрөг нэхэмжлэхэд тэмдэгтийн хураамж болох 200 гаруй сая төгрөгийг Г.Сарангэрэл шүүхэд өгөх юм. Гэвч тэрээр тэмдэгтийн хураамж болох мөнгийг гаргаж чадахгүй учир Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр шүүхэд хүсэлт гаргаснаар амьдралын боломж тааруу хэмээн тэмдэгтийн хураамжаас чөлөөлжээ.

Шүүх Г.Сарангэрэлийн УИХ-ын гишүүн О.Баасанхүүг хариуцагчаар татсан нэхэмжлэлийн хурлын товыг энэ сард багтаан гаргах учиртай байсан. Гэвч уг хэргийн шүүгч С.Энхбаяр амралтаа авсан, ирэх дөрөвдүгээр сард ажилдаа орох юм байна. Шүүгч С.Энхбаяражилдаа орж, хурлын товыг гаргаснаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү, эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангийн хүмүүжигч Г.Сарангэрэл нар шүүхийн танхимд уулзах нь.

Г.Сарангэрэл өдгөө ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид ус хоригдож байгаа. Тэрбээр энэ сарын 20-нд суллагдана. Тэгэхээр Г.Сарангэрэл шүүх хуралд өөрийн биеэр оролцох юм байна.

УИХ-ын гишүүд шүүхийн танхимд дуудагдах хэрэг тэр бүр гараад байдаггүй. Монголын түүхэнд “Төрийн гурван өндөрлөг” шүүхийн танхимд дуудагдсан тохиолдол “долдугаар сарын 1”-ний хэрэг буюу “цагдаагийн хурандаа” нарын шүүх хурлаар л гарч байв. Харин УИХ-ын гишүүн ялтаны гомдлоор хариуцагчаар шүүх хуралд орох нь түүхэндээ анх удаа УИХ-ын гишүүн О.Баасанхүү, хүмүүжигч Г.Сарангэрэл нар болох нь.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү нь анх хэвлэл мэдээллийн хэрэгслээр Г.Сарангэрэлийг Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн нялх амраг хар тамхины хэргээр саатуулагдсан тухай мэдээлсэн хэрэгт буруутгагдаад байгаа юм.

Тун удахгүй шүүхийн танхимд ялтан Г.Сарангэрэл, УИХ-ын гишүүн, Өргөдөл байнгын хорооны дарга О.Баасанхүү нар…..

Б.Анир

zaluu.comчехлы на айфон 6 плюсdubai thai escort


УИХ-ын гишүүн О.Баасанхүү, ялтан Г.Сарангэрэл нар тун удахгүй шүүхийн танхимд….
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.