Интернэтэд Кембрижийн гүнгийн ахайны хуучны зургууд тавигджээ. Эндээс бид Кейтийг ханхүүтэй гэрлэхээс өмнө ямар байсан талаар мэдэж болохоор аж.
Plus size хэмжээтэй
Энэ зургийг Кейт Сент-Эндрюссийн их сургуулийн диплом авсны дараа авахуулжээ. Энэ сургуульд бас түүний нөхөр, ханхүү Уильям суралцдаг байсан юм.
Гүнгийн ахайтан оюутан байхдаа одоогийнхоос тарган байгаа биз. Гэхдээ л тэр хөөрхөн харагдаж байна.
Мини шорттой охин
Миддлтон хатан хааны гэр бүлийн гишүүн болохоос өмнө оюутны үдэшлэгт явж, бусадтай л адилхан байсан. Тухайн үед тэрбээр богино шорт, гялалздаг наалттай тод өнгийн майк, түрийтэй гутлаа давуулсан гетр гээд юм болгоныг өмсөж болдог байв.
Нүүрээ будаагүй, үсээ янзлаагүй
Кейт ээжтэйгээ дэлгүүр хэсэх үеэрээ энэ зургийг авахуулжээ. Жирийн энэ охин ханхүүгийн гэргий болно гэдгийг хэн мэдэх вэ дээ. Мэдээж тэрбээр Уильямтай хуримаасаа өмнө 10 жил уулзсан болохоор хатан хааны гэр бүлд багтах магадлалтай байсан л даа. Гэхдээ хуримаасаа хойш загварлаг хатагтай болно гэж таамаглахааргүй байжээ.
“Бусдаас ялгарахгүй” гэсэн стиль
Жийнсэн өмд, богино футболк, хүрэм, тор шиг том цүнх. Кейт энгийн британи эмэгтэй шиг л хувцасладаг байлаа. Гэхдээ л тэр олноос ялгарахааргүй хэрнээ ханхүүгийн хайрыг татсан л юм даа.
Хараас өөр сонголтгүй
Тухайн үеийн Кейт Миддлтоныг загварлаг биш гэж хэлэхээргүй байгаа биз. Стилистгүйгээр ч тэр дэгжин харагдаж чаддаг байсан. Гэхдээ тэр хувцас сонгохдоо хараас өөр өнгийг анзаардаггүй байсан бололтой.
Одоо бол Кейтийн гадаад төрх, стиль эрс өөрчлөгдсөн. Яагаад гэвэл Британийн хамгийн шилдэг стилистүүд, мэргэжилтнүүд түүнтэй хамтарч ажилладаг. Үүнээс гадна гүнгийн ахайтан ч бас өөрөө их хичээж, бие хаагаа хүртэл гоолиг сайхан болгосон.
mnews.mn