Парис хотын Загварын долоо хоногийн хаалтын үйл ажиллагаанд Их Британийн супермоделиуд болох Кара Дельвинь, Наоми Кэмпбелл нар хүрэлцэн очжээ. Дараа нь тэд Парис хотын нэгэн шөнийн клубт хамтдаа очсон аж. Тэнд л тэд ам зөрсөн байна.
22 настай Кара Америкийн дуучин бүсгүй Рианнаг жаахан доош хийнгүүт Наоми түүнийг өмөөрчээ. “Хар ирвэс” хочит Наоми “дүү” Кара руугаа хашгиртал тэд нэг нэгнийгээ түлхэлцэж эхэлсэн гэнэ. Дельвинь бүсгүй тэсэлгүй Кэмпбеллын үснээс зулгаагаад чангааж эхэлсэн байна.
Тэд юунаас болж барьцалдаж авсаныг тэнд байгсад ойлгож ч амжаагүй аж. Тэдний энэ бусармаг үйлдэл ил болонгуут Наомигийн төлөөлөгч асуудлыг намжаахын тулд загвар өмсөгч бүсгүйчүүд барьцалдаж аваагүй хэмээн мэдэгдэл хийжээ.
agshin.mn