Орц: чанасан төмс -30гр, чанасан хүрэн манжин – 30гр, сонгино – 20гр, улаан шош – 5гр, давсалсан өргөст хэмх – 30 гр, ургамлын тос – 20гр, яншуй, давс, перец, нимбэгний хүчил
Технологи ажиллагаа:
1. Хүрэн манжинг хальстай нь чанаж хөргөөд хальсална. Дараа нь шоо дөрвөлжин хэрчинэ. Чанасан төмс болон өргөст хэмхийг мөн дөрвөлжин хэрчинэ.
2. Хэрчиж бэлтгэсэн хүрэн манжинг ургамлын тостой хольж 5-10 мин байлгаад дээр нь бусад ногоонуудыг нэмж давс, перец хэрчсэн ногоон сонгино, яншуй, нимбэгний хүчлээр амтлана.