ХҮНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ 10 БАРИМТ

Хүний биед хэдий хэмжээний хлор байдаг гээч. Бүх л бүтэн таван усан санг хоргүйжүүлж ариутгах хэмжээний байдаг гэнэ шүү. Мөн фосфор л гэхэд 20 мянган шүдэнзний толгой бэлтгэхэд ордог хэмжээнийх байдаг гээд бод доо. Бас, 10 ширхэг саван бэлтгэх хэмжээний тос, артиллерийн сумыг дэлбэлэхэд хангалттай глицерин гээд цааш хөвөрнө. Ийм сонирхолтой цөөн хэдэн баримтыг танд сөхье.

BusinessPeopleImage2

 

 

1.   Хүний амьдрал цельсийн 32-43 градусын температурт хэвийн байх боломжтой. Хүний чих биеийн температураас нь 1.5-2 градусаар бага байдаг.

 

2. Хүн өдөрт нэг литр шүлс, гурван литр ходоодны шүүс, хоёр литр нойр булчирхайн шүүс, 3.5 литр бүдүүн гэдэсний шүүс, нэг литр цөс ялгаруулдаг байна. Европт анх еврог нэвтрүүлэхдээ зоосны үнэн мөнийг шалгахдаа ходоодны шүүсэнд уусгаж үздэг байжээ.

 

3.  Ганцаардал 20-22 цагийн хооронд илүү хүнд тусдаг байна.

 

4. Хумс, үс 16-18 цагийн хооронд илүү хурдан ургадаг байна.

 

5. Хүнд зургаан мэдрэхүй байдаг бөгөөд амтлах, сонсох, үнэртэх мэдрэхүй 17-19 цагийн хооронд хурцаддаг.

 

 6.  Амтлах мэдрэхүй хоол хүнсний халуунаас шалтгаалдаг. 24 градуст илүү сайн мэдрэгддэг байна.

 

7.  Элэг 18-20 цагийн хооронд архи согтууруулах ундааг илүү задалдаг. Төв Африкийн нэг омгийнхон элгийг шүтдэг. Учир нь сүнс, сэтгэл элгэнд л байдаг гэж үздэг. Тийм учраас амьтны элгийг идээд, сэтгэлээ илүү нээлээ гэж үздэг. Харин эмэгтэйчүүдэд элэг идэхийг хориглодог. Учир нь сэтгэл байхгүй гэж үздэг.

 

 8.  Хүн биеийн жингийнхээ 6-8 хувийн чийгийг алдвал хагас ухаан алдахад хүрнэ. 10 хувийг алдвал хий юм харж, юм залгих рефлекс алдагддаг. Хэрэв 12 хувийг алдвал зүрх шууд зогсоно.

 

 9. Хөмсөг, сормуусны үс 3-4 сар, харин толгойн үс 4-6 жил амьдардаг.

 

ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ
1.Хувь хүнийхээ онцлог байдлыг нууцлахыг хүсч байгаа бол хэлээ ямар нэгэн зүйлд наах хэрэггүй. Учир нь хурууны хээтэй адил бүх хүний хэл өөр өөр хээтэй байдаг байна.

 

2. Танай гэрт арьс нь гууждаг ганц амьтан бол таны тэжээмэл амьтан биш ээ. Хүний арьс ч цаг тутам гуужиж байдаг гэхэд итгэх үү. Жишээ нь, 600 мянган арьсны хэсэг цаг тутам гуужиж байдаг гэж байгаа. Тэгэхээр жилд 1.5 паунд, 70 настайдаа 105 паунд арьсыг гуужуулсан байдаг байна.

3.  Насанд хүрэгчид хүүхдээс цөөн ястай. Бид төрөхдөө 350 ястай байдаг бол өсөлтийн явцад эдгээр нь нэгдэн нийлснээр 206 ястай болдог.

 

4. Та ходоодны дотоод гадаргуу нь 3-4 цаг тутам шинэчлэгдэж байдгийг мэдэх үү. Бидний хоолыг боловсруулахад оролцдог ходоодны шүүс нь бидний ходоодыгч гэсэн боловсруулдаг байна.

 

5. Бидний хамар нохойных шиг мэдрэг биш ч, 5000 төрлийн үнэрийг ялгаж чэдна.

 

 6.  Нарийн гэдэс нь хүний биөийн өндрөөс дөрөв дахин урт байдаг. Хэрвээ нарийн гэдэс гогцоорч байрлаагүй бол 18-23 фит урт энэ гэдэс маань хэвлийн хөндийд багтахгүй төдийгүй бүх эрхтэн эмх замбараагүй байрлах байж.

 

7.  Бидний арьсны инч квадрат бүрт 32 сая бактер байдаг хэдий ч эдгээрийн ихэнх нь хор хөнөөл үзүүлдэггүй.

 

8.  Хөл болон суганы эвгүй үнэр нь хөлстэй холбоотой. Хүмүүсийн хөлнөөс хөлс ихээр гардаг. Нэг хөлөнд 500 мянган хөлсний булчирхай байдаг ба хоногт нэг пинтээс илүү их хөлс ялгардаг байна.

 

9. Хүн найтаахад гарч байгаа агаар нь цагт 100 миль, түүнээс их хурдтай байдаг.

 

10. Цус маш урт замыг туулдаг. 60 мянган миль цусны судсаар урсдаг. Булчинлаг шахуурга болох зүрх маань 2000 галлон цусыг өдөрт биеэр түгээдэг.

 

11.  Та мэдээж шүлсэндээ сэлэхийг хүсэхгүй л байх, гэхдээ шүлсээ хаяхгүй хадгалсаар байвал та сэлж чадна. Хүн амьдралынхаа туршид хоёр усан санг дүүргэж чадахуйц хэмжээний шүлс ялгаруулдаг байна.

 

12.  60 орчим насандаа эрчүүдийн 60 хувь, эмэгтэйчүүдийн 40 хувь нь хурхирдаг. Гэхдээ хурхирах чимээ нь чих дөжирмөөр байдаг бөгөөд энгийн үед хүний яриа 60 дөцибел байдаг шиг хурхирах чимээ ч ийм хэмжээнд хүрдэг байна. Зарим тохиолдоолд хурхирах нь 80 децибелд ч хүрдэг гэнэ.

 

13. Хүний үсний булцуу нь дунджаар 100 мянга байдаг бөгөөд нэг нь л 20 ш үсийг бий болгох чадвартай. Харин шар үстнүүд 146 мянган булцуутай, хар үстнүүд 110 мянга, бор үстнүүд 10 мянган булцуутай байдаг. Улаан үстнүүд хамгийн бага буюу 86 мянган үсний булцуутай байдаг байна.

 

14.  Хүний гарын хумсыг хөлнийхөөс хурдан ургадаг. Учир нь ил байдаг, их хэрэглэдэг хумс ил үү хурдан ургадаг бөгөөд ялангуяа таны бичдэг болоод хамгийн урт хурууны хумс хурдан ургадаг байна.

 

15. Хүний толгой төрөх үед биеийн 1/4 хэмжээтэй байдаг бол насанд хүрэх үед 1/8 хэмжээтэй болдог.

 

16.  Та хоолгүй долоо л хонож чадах хэдий ч унтахгүйгээр 11 хоног л байж чадна. 11 хоногийн дараа гэхэд та өөрийн эрхгүй унтахболно.

 

 

Бэлтгэсэн А.ЗОЛЖАРГАЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/чехлы на айфон 4 sescorts in dubai


ХҮНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ 10 БАРИМТ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.