Дуучин Рианна Хятадын “Harper’s Bazaar” сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн ба ингэхдээ тус сэтгүүлд ярилцлага өгсөн байна.
Тэрбээр ярилцлагынхаа эхэнд “Би Хятадад амьдрахыг хүсдэг. Өдөр бүр Цагаан хэрэм дээр гарч, цэвэр агаар амьсгалахыг хүсч байна” гэж хэлжээ. Түүнчлэн удахгүй Хятадад байшин авах хүсэлтэй байгаа талаараа хэлжээ.
Рианна 2008 онд Бээжин хотноо зохион байгуулагдсан зуны олимп үзсэнээс хойш Хятадад амьдрах хүсэлтэй болсон гэнэ.