Эрчүүдийг стресст оруулдаг хүчин зүйлсүүд

Хүүхэд
Өдөржингөө ажлын ачаалал ихтэй байж байгаад орой гэртээ ирэхэд хүүхдийн дуу шуугиан тэднийг тэсэхүйеэ бэрх болгодог байна. Арга ч үгүй биз. Гэртээ ирээд нэг сайхан амрах гэтэл хүүхдүүд нь тоглож байна гээд шуугилдаж, энд тэндгүй гүйлдээд амар заяаг нь үзүүлэхгүй байхад яаж амарч чадахав дээ.
men
Аргаа барахдаа дэмий уурлаж бухимдан, хүүхдүүд уруугаа хашгичиж, ойр хавийн хүмүүсдээ уураа гаргана. Харин тэднийг унтсаны дараагаар сая нэг чимээ аниргүй орчинд өөрийгөө мэдрэхтэйгээ болдог.

Тэгвэл энэ үед бүсгүй та яах ёстой вэ?
Хүүхдүүдээ гадаа гаргаж тоглуулах аль эсвэл чимээгүй байлгах талаас нь ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй. Түүнчлэн нөхрийгөө тэвэрч, энхрийлж тайвшруулахаас гадна түүний ажил, эрүүл мэнд, гадаад төрхөнд нь анхаарал тавих нь чухал юм.

Эцэг эх
Нас биенд хүрсэн эр хүн гэртээ дангаараа ноёлох зантай болдог ба бусдын үзэл бодол, сонирхлыг бага зэрэг үл тоомсорлодог. Ямар нэгэн хүнд хэцүү асуудал тулгарахад “сонгодог” эр хүний аргыг хэрэглэж өөрөө асуудлыг бие дааж шийдэх хүсэлтэй байдаг. Үүнээсээ болоод эцэг эхтэйгээ багагүй ам зөрөх болж, уурлаж бухимддаг байна.

Энэ үед хэрхэн хандвал зохистой вэ?
Гэр бүлийн халуун дулаан, тайван уур амьсгалыг эвдэхгүй байх талаас нь арга хэмжээ авах хэрэгтэй. Түүнийг зав чөлөөтэй, сайхан ааш зантай байсан үед нь эвтэйхэн хэлж ойлгуулж, бусдын үг, тусламжийг авч байхад буруутах зүйл байхгүй гэдгийг ухамсарт нь суулгаж өгөх нь зүйтэй.

Мөнгө
Гэр орноо тэжээхийн тулд амьдрал ахуйдаа хүрэлцэхүйц хэмжээний мөнгө олох гэж багагүй толгой гашилгана. Олигтой ажил төрөл олдохгүй бол бүр ч ихээр бухимдаж шаналдаг.

Яаж туслах вэ?
Энэ бол түр зуурын цаг хугацааны асуудал гэдгийг хэлж тайвшруулах. Бүх зүйл сайхан болно гэдэгт итгүүлж сэтгэл санаагаар дэмжиж өгөх хэрэгтэй. Харин түүнийг дагаж уналтын байдалд орж 1+1 харьцааг үүсгэж болохгүй шүү.чехол клавиатура для ipad airanal escorts in dubai


Эрчүүдийг стресст оруулдаг хүчин зүйлсүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.