Дуучин Алтаагийн Prosounds студийн найруулагч Рагу Төрийн соёрхолт дуучин Д.Болдын улаан фен гэнэ. Дуучин залуу шинэ дуу биччихээд эсвэл аялгууг хийлгэчихээд хамгийн түрүүнд Сингапурын хөгжмийн найруулагч Рагуд сонсгодог гэнэ.
Д.Болдыг дуулахад эрхэм найруулагчийн хамаг биеийнх нь үс босч сайхан мэдрэмж төрдөг аж. Тиймээс залуу уран бүтээлчдэд ”Д.Болд шиг чанартай, хүний дотоод сэтгэлийг хөдөлгөх бүтээл “төрүүлэхийн” төлөө хөдөлмөрлөж байх хэрэгтэй” гэж зөвлөдөг байна.