Ким Кардашианы даруулга зүүснээс дотор эрхтнүүд нь шахагдаж дарагджээ

kim-kardashian-corset-waist-training-ketogenic-weight-loss-555x480Орчин үед гоо сайхны мэс засал, тураах хэрэгслүүд гээд бүсгүйчүүдийг сайхан харагдуулах өчнөөн боломж гарч иржээ. Гэхдээ бид сайтдаа өмнө мэдээлж байсан шиг нүүрэндээ 8600 доллараар алтан утас суулгуулаад хохирч үлдвэл үнэхээр харамсалтай. Тиймээс бид охид бүсгүйчүүддээ сэрэмжлүүлэх үүднээс Waist trainer гэгчийг зүүсэн Золоо бүсгүйтэй ярилцаж энэ талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэв. “Сайхан харагдахын тулд эрүүл мэндээ золиосолж болохгүй биз дээ. Битгий үүнийг зүүгээрэй, маш аюултай юм байна” гэж тэрээр хамгийн түрүүнд хэлж байна.
Тэрээр 2014 оны 12 дугаар сард энэхүү Waist trainer Kim Kardashian буюу орчуулбал бүсэлхийн сургагч багш хэмээх даруулгыг амаzom.com сайтаар захиалан гурван сарын турш зүүж хэрэглэсэн байна. Зүүж хэрэглэх явцад бэлхүүсний тойрог нь багассанаас гадна нарийхан харагдуулдаг гээд үр дүн гарчээ. Гэвч дөрөв дэх сараас эхлээд жаахан алхахад л зүрх нь дэлсээд маш их амьсгааддаг болсон тул зүрхний эмчид үзүүлсэн байна. Тэгэхэд эмч “сонин юмаа, зүрх чинь эрүүл байна гэхдээ бүр шахагдсан байна. Ийм тохиолдол харж байгаагүй юм байна” гэж хэлж. Тэгэхэд нь зүүж хэрэглэдэг даруулгаа үзүүлээд үүнээс нөлөөлнө гэж байх уу гэж асуухад эмч юутай ч наадхаа зүүхээ боль гэж хэлээд эход ходоод, эмэгтэйчүүдийн эрхтнүүдийг харуулахыг зөвлөсөн байна. Эхо буюу хэт авиан шинжилгээгээр бүсгүйн сав нь өндгөвчөө дараад мөн ходоод гэдэс нь эмэгтэйчүүдийн хамаг эрхтнээ дарчихаж гэж оношилжээ.
Эмч нар түүнд хэлэхдээ, энэ янзаараа зүүгээд байвал өндгөвчийн үйл ажиллагаа алдагдаж хүүхэд тээжь төрүүлж чадахгүйг анхааруулсан байна. Зүрх уушгийг нь ингэж шахаж байгаад илүү ноцтой асуудал гарвал монголд эмчилж эдгээж чадахгүй болохоор хэсэг хэрэглэхгүй байсны дараа үзүүлэхээр болсон аж. Золоо бүсгүй Ким Кардашиан шиг нарийхан бэлхүүстэй харагдах гэж хичээхийн оронд өөрийн эрүүл мэндээ авч үлдэх замыг сонгосон гэж байна. Тэгээд ч бусад охид бүсгүйчүүдийг үүнийг мэдэж сэрэмжлээсэй гэсэндээ мэдээлэл хүргэж байгаагаа хэллээ.чехол для ipad 2 купитьescort woman


Ким Кардашианы даруулга зүүснээс дотор эрхтнүүд нь шахагдаж дарагджээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: zochin Огноо: 19 March 2015 Reply

Kim chin buduunshdee.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.