Хамгийн “романтик”, “яг тохирсон” хосууд хэмээн олны хайр хүндэтгэлийг хүртдэг хосууд бол Дуучин Б.Амархүү, Азийн топ модель, загвар өмсөгч О.Ариунзул нар билээ. Тэд тэмдэглэлт баяруудаар бие биедээ гэнэтийн бэлэг барих дуртай. Дуучин залуу мисс О.Ариунзулд зориулан зөрж өнгөрсөн олон хүнээр гал улаан сарнай бэлэглэж, талбайн урд талын том дэлгэцээр ариун хайраа ард түмнийхээ дунд баталж байсан. Харин энэ удаа О.Ариунзул хайртай залуугийнхаа зургийг зурж цахим хуудаснаа нийтлэн гэнэтийн бэлэг барьжээ.