Хүнийг уучилж чаддаг хүмүүс илүү сайн унтдаг, цусны даралт хэвийн байдаг, депресснд автадгүй бөгөөд вирусны өвчинд бага нэрвэгддэг гэдгийг Women’s Health сэтгүүлд олон судлагаануудыг үндэслэн мэдээлжээ. Стэнфордын Их Сургуулийн профессор Ф.Лүскин 256 хүнээс асуулга авч, ярилцаж, ухуулжээ. Хүнийг уучилсаны дараагаар тэдгээр хүмүүсийн ихэнхи нь бие нь хөнгөрч, эерэг мэдрэмж төрж байгааг мэдэгджээ. Тэгсэн хүмүүсийг эмч нар шинжлэхэд нойр нь сайжирч, гэдэс базлах нь үгүй болж, толгой нуруу өвдөх нь багасч, заримых нь зовиурууд алга болсон байжээ.
Мөн Джонс Хопкинсын нэрэмжит Их Сургуулийн эмч нарын судлагаагаар бол ууртай уцаартай, хүн уучилгүй хахир хүмүүс зүрх судасны өвчлөлийн өндөр рисктэй бүлэгт багтдаг гэжээ.
Бас “Psychosomatic Medicine” сэтгүүлд хэрүүлч, уцаартай, муу санадаг хүмүүс ханиад томуунд илүү нэрвэгддэгийг нотолсон том судалгаа тавигдсаныг онцолжээ.