ТА НҮҮРЭЭ ХЭРХЭН АРЧИЛДАГ ВЭ. ГАРАА ЯГ ТЭГЖ АРЧЛААРАЙ
– Та гараа хэрхэн арчилж байгаагаас хамаараад нүүрээ яаж арчлахаа олж болно.
– Учир нь гарын арьс нүүрний арьс хоёр хоорондоо хамааралтай байдаг гэнэ.
– Хүний нүүрний арьсны онцлог шинж нь гарын арьсаар илэрч байдаг ажээ.
– Таны гарын арьс амархан хагарч, сайртдаг бол таны нүүрний арьс мөн хуурай байна гэсэн үг.
– Таны гарын арьс хавар бага зэргийн салхи үзэнгүүт л хагарч хуурайшдаг бол таны нүүр мөн тийм байдаг.
– Та хэрвээ нүүрэндээ оо энгэсэг хэрэглэдэггүй бол хаврын улиралд заавал хэрэглээрэй.
– Хаврын улиралд хүний биеийн дархлаа буурч эхэлдэг бөгөөд энэ л үед хүмүүс сэвхтэж эхэлдэг байна.
– Тиймээс та арьсаа хамгаалах зорилгоор энгэсэг хэрэглэх шаардлагатай. Харин хэрэглэсэн тохиолдолд орой бүр заавал цэвэрлэж байгаарай.
– Учир нь өдөр таны арьсанд маш их хэмжээний бохир зүйл наалдсан байгаа.
– Таны нүүрэн дээр бөөн нян үржиж байгаа гээд ойлгочиход болно.
– Хэрэв та тослог арьстай бол ийм нян бактерит илүү их ертсөн гэсэн үг.
– Иймд долоо хоногтоо хоёр удаа спиртын хольц бүхий гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаарай.
– Гэхдээ заавал зориулалтын лосьон байх ёстой шүү.
– Ямар ч хүн арьсандаа хаврын улиралд заавал ч үгүй ач холбогдол өгөх ёстой.
– Нүүрний арьс энэ л үед үрчийдэг тул нас залуу байсан ч үрчлээний эсрэг тосыг хэсэгхэн ч гэсэн хэрэглэ.
– Халуун бигнүүр, маск зэргийг тогтмол хэрэглэж байвал таны арьс эрүүл өнгөлөг хэвээрэй байх болно.
– Арьсаа тогтмол арчилж сурах хэрэгтэй.
– Гарын арьсаа хэрхэн зөв арчлахаа мэдэхгүй байгаа бол зөвхөн тос түрхсэнээр хязгаарлаж болохгүй.
– Гарын арьс маш эмзэг байдаг ба үргэлж цаг агаарын ямар нэгэн таагүй нөлөөнд амархан өртөж байдаг юм.
– Гараа угаагаад тос түрхэхдээ массаж хийвэл үрчлээ үүсэхгүй байх бүрэн боломжтой юм.
– Хааяа нэг гарын хумс завсар, гарын иллэг зэрэгт орохыг хичээгээрэй.
– Гэрийн нөхцөлд халуун бигнүүр тавьж болох юм.
– Хумсны хэлбэр хаврын улиралд дугуй хэлбэртэй байвал таныг эрч хүчтэй шийдэмгий харагдуулдаг ажээ.