“Адидас” компани Олимпын аварга хэмээх эрхэм алдрыг 15 насандаа хүртсэн Оросын уран гулгагч Юлия Липницкаятай 2018 оныг хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээний тухай Юлия “Дэлхийн шилдэг спорт хувцасны брэнд үйлдвэрлэгч компанитай гэрээ байгуулсандаа баяртай байна. “Адидас” бол миний хамтран ажиллаж буй анхны компани. Бас сурталчилгаанд нь анх удаа тоглолоо” хэмээсэн ч гэрээний төлбөрийг нууцалсан байна. Тэрбээр 2015 оны Оросын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээндIX байр эзэлж, улсынхаа шигшээ багийн энэ жилийн бүрэлдэхүүнд багтаж чадаагүй юм. Тиймээс энэ улиралд спортын завсарлага авахаа мэдэгдсэн билээ.
Х.ЭРДЭНЭ
unen.mn