Хумс гарын чимэг

Бүсгүй та хэр сайхан гартай вэ? Залхууралгүй сайн хараарай. Хуруугаа ч бас сайтар ажиглачихад гэмгүй шүү. Хумс бол таны гарын чимэг. Тийм болохоор та хумсаа цаг үргэлж анзаарч байгаарай. Хуруу, хумс таны гарын чимэг бол сайхан гар гэдэг таны гоо сайхны бас нэгэн хүчин зүйл шүү дээ.
10404144_610716622363821_6736442200866761041_n
• Бүсгүй хүний гарыг нууцхан ажигладаг эрчүүд олон бий.
• Хэн цэвэрхэн аятайхан хумстай байна тэр л бусдад таатай сэтгэгдэл төрүүлдэг шүү дээ.
• Хумсны хэлбэр, засалт, будалтаар нь хүнийг нийгмийн аль хүрээнд харъяалагддагийг тодорхойлдог ч ёс буй.
• Заавал урт ургуулаад тод өнгөөр будаад байх ч албагүй.
• Гэртээ тэжээлийн тос байнга түрхэж хумсаа богинохон цэвэр хуурайдаж арчилдаг байхад л болох нь тэр. Тэгтлээ их хугацаа шаардаад байх ч үгүй.
• Бичгийн машин цохих, төгөлдөр хуур дарах хоёрт хумс хамгийн хурдан ургадаг.
• Ерөөс гар хуруу тань хичнээн идэвхтэй ажиллана хумс төдий чинээ хурдан ургана.
• Хумсаараа юм маажих, хуулах, хатуу юм үрэхийг цээрлэхтүн.
• Хугарсан хумс удаан ургадаг.
• Хэрэв хугарвал заавал хуурайдаж янзлаарай.
• Долоо хоногт нэг удаа хумсаа будаж заншвал тун зүгээр. Дараа нь 3-4 цаг гэрийн ажил хийлгүй будгаа бэхжүүлэхийг хичээгээрэй.

• 7 хоногт нэг удаа багахан халаасан ургамлын тосонд хумсаа дүрж арчлаарай.
• Болж өгвөл өдөр бүр гартаа тэжээлийн тос түрхэж массаж хийж хэвшээрэй.
• Зөвхөн усанд орсныхоо дараа л хумсаа авч байгаарай.
• Хумсаа өдөр бүр шүд угаадаг сойзоор цэвэрлэгтүн.
• Гэр орны ажил хийх үедээ резинэн бээлий өмсөж байвал гарын тань хэлбэр алдагдахгүй.
• Хумс будах энгийн юм шиг мөртлөө бас л хөөрхөн урлаг шаарддаг ажил шүү.
• Хумсаа сайтар засч янзалсны дараа өнгөгүй лак түрхээрэй.
• Цагаан лакыг дээд, доод талд нь нимгэхэн түрхэнэ.
• Хумсны лакийг гурваас илүү давхарлаж болохгүй.
• Будгаа хатаасны дараа лак тавибал гялалзсан өнгөтэй болж хэр барагтай хугарч унахгүй.аквалооfilipina escort dubai


Хумс гарын чимэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.