Яагаад бүсгүйчүүд сексээс татгалзахад хүрдэг вэ

Сексийн талдаа хамгийн сэтгэл дундуур хүүхнүүд Японд амьдардаг аж. Тэндхийн арван хүүхэн тутмаас зөвхөн ганц нь л өөрийн сексийн амьдралд сэтгэл хангалуун байдаг гэнэ. Харин АНУ-д энэ талаар хамаагүй дээр, таван бүсгүйн нэг нь өөрийн дурлалт залуудаа гомдол мэдүүлдэггүй аж. Франц бүсгүйчүүдийн хувьд бол яриад байх зүйлгүй, бараг 90 хувь нь энэ талаар ОК байдаг гэсэн үг. Тэгвэл манай хөрш орос хүүхнүүд энэ талдаа ямархуу байдаг юм бол?

2135eae4e58e283b3e4aff96e530a94e_x3

Тэдний бараг тэн хагас нь өөрсдийн бэлгийн амьдралаа сайжруулахыг хүсдэг аж. Сексологич судлаачдын тооцоолсноор секс үйлдэх дундаж хугацаа ердөө л 2 минут 20 секунд гэнэ! Энэ нь дундаж орос эрчүүдийн хувьд хангалттай ба харин бүсгүйчүүдийн хувьд иймэрхүү хурд нь бэлгийн харьцаанд сөргөөр нөлөөлдөг аюултай гэж сексологичид үздэг юм байна. Ихэнх хүүхнүүд ийм хугацаанд таашаалын оргилд хүрч чаддаггүй ба ингэснээр бие организмд нь ноцтой стресс үүсдэг ажээ.

Тэрхүү статистик үзүүлэлтээр мөн дундаж эрчүүд долоо хоногт хоёр удаа сексддэг гэснээс үзвэл тэд хайрыг чимэглэгч энэхүү гайхамшигт урлагт ердөө л дөрөвхөн минут зарцуулдаг болж таарах нь! Арай ч үгүй байлгүй дээ гэмээр гайхалтай статистик үзүүлэлт…

“Инфомания” мэдээлснээр орчин үеийн шоу-бизнесийн оддын дунд сексийн харьцаанаас татгалзах үзэгдэл нэмэгдсэн аж, янз бүрийн шалтгаанаар. Нэг хэсэг нь дасгал сургуулилтдаа саад болохгүйн тулд, нөгөө хэсэг нь уран бүтээлийн идэвхээ нэмэгдүүлэхийн тулд, гурав дахь нь жинхэнэ хайраа олох хүртлээ г.м. Үүнээс үүдэн “асексуализм” буюу сексээс татгалзах хэмээх шинэ хандлага бий болсон байна.

Энэхүү шинэ үзэгдлийн нэг тод жишээнд Женнифер Энистон орж байна. Тэрээр “Намайг яг байгаагаар минь хайрлах тийм хүнийг хүлээж байна. Тохиолдлын сексийг би огтхон ч хүсэхгүй байна” хэмээн өгүүлж байжээ.

Хүмүүний жаргал цэнгэлээс татгалзаж буйгаа нээлттэй зарласан бас нэг Холливудын од бол зочид буудлын эзэнт гүрний өв залгамжлагч Пэрис Хилтон юм байна. Тэрээр 29 нас хүрэх үедээ GQ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа: “Миний хувьд бүтэн жилийн турш секс гэсэн ойлголт байхгүй байх болно. Би энэ талаар хатуу шийдсэн. Одоо бол зөвхөн үнсэлцэнэ, өөр ямар ч асуудал байхгүй. Хүмүүс намайг бараг бүх хүнтэй унтаад явдаг хүүхэн гэж боддог юм шиг байгаан. Гэвч би тийм бүсгүй биш” хэмээн мэдэгджээ.

Мөн дуучин Lady Gaga-д сексээс татгалзах өөрийн гэсэн шалтгаан байгаа аж. Секс түүнийг хөгжмөөс хөндийрүүлж, уран бүтээлийн эрч хүчийг нь сордог хэмээн поп-дива үздэг юм байна.

Сексологичдын үзэж буйгаар ертөнц дээрх хүүхнүүдийн 3 хувь нь сексээс ухамсартайгаар татгалздаг гэжээ. Энд бас зарим нэг шалтгаан нөлөөлдөг гэж үзсэн байна.

1.Ямар нэгэн асуудалд орохыг хүсэхгүй байх.

Эрчүүд бодно: “Хэрэв түүнтэй сексдсэний дараа тэр заавал гэрлэнэ гээд зүтгээд унавал яах билээ?”, харин хүүхнүүд: “Хэрэв сексийн дараа жирэмсэлбэл юу болох билээ?” /мөн “тэр надтай сексдсэнээ бусдад ярьчихвал миний нэр хүндэд муугаар нөлөөлнө”, “Түүнээс БЗХӨ авчихаж магадгүй”, “ Хэрэв сексдчихвэл дараа нь нойтон хамуу шиг салахаа байчих юм биш байгаа…” г.м/

Ингэж элдэв асуудалд орооцолдож байхаар сахил санваартан маягаар амьдраад, эсвэл ганцаараа гар хангалга хийгээд явж байвал хамаагүй амар тайван санагдана заримд нь.

2.Сексийн өмнө айж, болгоомжлох мэдрэмж төрөх

Хүн бүрт ямар нэгэн айдас болгоомжлол байдаг, ялангуяа бэлгийн амьдралын хүрээнд. Эрчүүд орондоо хамтрагчаа сайн хангаж чадахгүй байх вий гэж эмээдэг бол хүүхнүүд өөрийг нь тарган, гоё биш, сексдээ тааруу юм гэж бодох вий хэмээн болгоомжилно. Хэрэв сексийн туршлагагүй бол энэ айдас нь хоёр дахин нэмэгдэнэ. Ингээд эцсийн шийд нь ерөөсөө сексээс татгалзах нь дээр юм байна!

3.Өөрт тохирох хамтрагчаа олж чадахгүй байх

Хэдийгээр секс өөрт нь хэрэгтэй боловч яг таарах тохирох хүн олдохгүй нь хяслантай. Иймэрхүү зарим хүмүүс хайр сэтгэлгүйгээр сексдэх гэсэн ойлголт байдаггүй, тиймээс хайр үгүй бол секс байхгүй гэсэн үг.

4.Байнгын хамтрагчдаа татагдахгүй болох, эсвэл хоорондын харьцаа таагүй байх

Олон гэр бүлийн хосууд маш ховор сексддэг болсон талаар гомдоллодог. Магадгүй, хэзээ нэгэн цагт хамтрагч нь түүнийг гомдоож шархлуулсан бол ойр дотны харьцааг хүсэхгүй болох талтай.

Мөн зарим нэгэн хосууд харьцаа нь гайхалтай сайн боловч секс бараг байдаггүй. Энд хосууд бие биеэ хэт хүндлэх, хэт “ойр дотны” болсноос нэг нэгийгээ сексийн объект гэж харахгүй байх, бараг л “ах дүү” цусан төрлийн хамаатан шиг учраас сексдэх хүсэл огт төрөхгүй. Иймэрхүү төрлийн гэр бүл амьдрал дээр бидний төсөөлдгөөс ч хавьгүй их байдаг ажээ.

 чехол заказатьthai massage in dubai


Яагаад бүсгүйчүүд сексээс татгалзахад хүрдэг вэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.