Мөрөөдлийнхөө залуутай учирна гэдэг заримдаа бүтэшгүй зүйл мэт санагддаг уу?. Эргэн тойронд чинь баахан найз залуу хайсан бүсгүйчүүл, гэтэл санаанд таарсан залуу ховор. Тэгээд ганц нэг гайгүй нь аль хэзээний гэрлэчихсэн байна уу? БҮСГҮЙЧҮҮД МИНЬ БИТГИЙ СЭТГЭЛЭЭР УНА! Санаанд тань тохирох тэр сайхан ганц бие залуус хаа сайгүй байна. Та харин тайван доорх 7 зөвөлгөөг сайтар санаж яв. Хүлээсний эцэст бүтнэ гэдэг үг байдаг биз дээ.
1. Эрчүүд ч гэсэн заяаныхаа ханийг хайж байдаг
Ихэнх охид эрэгтэй хүнийг нэг өдрийн зугааг илүүчилдэг гэж үздэг. Тэгээд л тэд нэг хэд унтаад л салдаг богино хугацааны баахан харилцаатай болж, энэ хэмжээгээр тэдний заяаныхаа ханиа олох итгэл найдвар буурч, сүүлдээ бүүр за за олдсон дээр нь гээд л sex-дээд явдаг. Гэтэл яг үнэндээ сэтгэл санаагаараа таталцаагүй бэлгийн харьцаа, биднийг түр зуурын мансууралд оруулаад эцэст нь сэтгэл гонсойлгон орхин оддог. Энэ удаан үргэлжилвэл бидний хамгийн том зэвсэг болох өөртөө итгэлтэй байдлаа алдаж, улам сул дорой болдог. Иймд хаяа ч гэсэн биеэ харамла, өөртөө хамгийн хайртай бай! Тэгсэн цагт л чамайг хайрлах хүнийг та зоволтгүй олно.
2. Мистер буруу Мистер зөвийг таньдаг байж болох юм
Зөв залуугаа олоход туслах бас нэгэн зөвөлгөө бол утасны дугааруудыг битгий устга. Хальт танилцаад өөрт тань таадагдаагүй эсвэл үерхэж байгаад төгсгөл болсон гээд хэний ч утсыг арилгах хэрэггүй. Нэг залуу таалагдаагүй нь, түүний найз нөхөд эсвэл хамт ажилладаг хүмүүс нь бас таалагдахгүй гэсэн үг биш л дээ. Иймээс өөрийнхөө боломжийг нэмэгдүүлэхийн тулд (бүүр галзуу солиотой, хартай хүн биш л бол) бүх хүмүүстэй найрсаг харилцаатай байж хаяа нэг төрсөн өдрийн мэнд хүргэх эсвэл бөөнөөрөө уулзаж чөлөөт цагаа хамт өнгөрөөх гэх мэтээр холбоогоо таслахгүй байх хэрэгтэй. Магадгүй түүний шинэхэн найз (та тохиолдлоор тун удахгүй уулзах гэж байгаа) таны хүсэн хүлээсэн залуу чинь ч юм бил үү.
3. Хэтэрхий битгий хичээ
Хэзээ ч битгий хэтэрхий хичээ. Яарвал даарна гэдэг биз дээ? Цаг нь болохоор нэг л өдөр энэ бүхэн таньд үлгэрийн юм шиг тохиолдох болно. Харин та хэтэрхий яарснаар хажуугаар өнгөрсөн залуугийн хамаг муу муухайн харахын завдалгүй, өөрийгөө өгсөн байх вий. Мэдээж бидэнд ингэх шаардлага байхгүй, тиймүү? Хайран цаг, сэтгэл, бие… Хүлээсний эцэст бүтнэ.
4. Хэтэрхий өндөр шаардлагатай байхын буруу зүйл ерөөсөө байхгүй
Би үргэлж ганц бие найзууддаа та нар заавал хүнтэй суух эсвэл найзлах гэж яарахын хэрэггүй гэж хэлдэг. Харин тэдний ээж аав нар нь чи хэтэрхий ихийг хүсэж байна, хэр таарсан хүнтэйгээ зохицоод амьдрах хэрэгтэй гэж зөвлөдөг. Яагаад? Яагаад бид ажилгүй эсвэл сонирхдог зүйл байхгүй, уранхай оймстой, эсвэл хэт туранхай ч юмуу өөрийн тань сэтгэлийг эзэмдэж чадваргүй нэгэнтэй хамт амьдрах ёстой юм бэ? Аль эсвэл эмэгтэй хүн заавал хүнтэй суух ёстой гээд хууль гарчихсан юм уу? Тэгвэл ч Монголын ихэнх эмэгтэйчүүд баргар царайлсан, үнэн аз жаргалгүй байх биз. Иймд одоохон бал цаас аваад мөрөөдлийнхөө залууд заавал байх шаардлагатай тэр үзүүлэлтүүдийг жагсаан бич. Тэгээд тэндээсээ аль нь чамд хамгийн чухал болохыг байнга санаж яв. Өөртөө ямар залуу тохирох ёстойгоо мэдэж авна гэдэг маш том амжилт. Надад итгээрэй. Зөндөө охид мөрөөдлийнхөө залууг ямар байх ёстойг мэддэггүй учраас толгой нь буруу зүйл рүү эргэдэг юм.
5. Дэлхий бөөрөнхий, өөр түүнээс чинь хамаагүй дээр наян залуус байгааг анхаар
Далайд олон загас байдгийн үргэлж санаж яв. Шархалсан зүрх буцаад эдгэрдэг. Таны өнөөдрийн золгүй явдал, маргаашийн аз жаргалын үүдийг нээж ч болох юм. Иймээс өөдрөг байгааарай охид оо. Голд зөндөө их загас бий. Магадгүй түүнээс чинь хэдэн мянга дахин илүү сайхан залуу чамтай танилцахаар өөдөөс чинь алхаж яваа шүү.
6. Таны мөрөөдлийн залуу сонирхохоор тийм бүсгүй бол
Бүсгүй та үнэхээр үнэн сэтгэлээсээ байгаа бол өөрөө ч гэсэн мөрөөдлийнхөө залууг олох бяцхан оролдлого хийх хэрэгтэй. Та өөрийнхөө залууд талагдахаар тийм эмэгтэй мөн үү? Гэхдээ би худлаа өөрөө өөрийгөө өөрчилж өөр хүний дүрд тогло гэж хэлж байгаа юм биш шүү. Гэхдээ та хараалын үг яриандаа байнга хэрэглэдэг эсвэл таны биеэ авч яваа байдал тань нэг тиймэрхүү ямар нэгэн байдлаар өөрийн тань мөрөөдлийн залуу хэзээ ч сонирхож харахааргүй бол таны мөрөөдөл зүүдтэй тань хамт замхран одох болно. Иймээс та үнэхээр үнэн сэтгэлээсээ хайж байгаа бол түүнийхээ хань нь байж болох тийм л бүсгүй болохын хичээгээрэй!
7. Зөв газраа хай
Охидын хийдэг ХАМГИЙН ХАМГИЙН том алдаа бол мөрөөдлийнхөө залууг буруу газраас хайдагт л байгаа юм. Интернетийн chatroom эсвэл ойрынхоо халтар бар бол үнэндээ тохиромтой газар биш. Гэхдээ та ойр хавийнхаа бараар эргэлдэж байдаг эсвэл chatroom-ээр танихгүй бүсгүйчүүдтэй чатлаад сууж байдаг залууг хайж байгаа бол өөр хэрэг л дээ. Ямар ч л байсан та талх авахаар гуталын дэлгүүр лүү явдаггүйтэй адил, хайж байгаа зүйлээ сонголт ихтэйгээр олох тийм л газраар явж байгаарай!
За тэгээд мэдээж зөв залуу олоход цаг хугацаа орно, заримдаа бүтэлгүйтэх эсвэл хэтэрхий удаад таныг сэтгэлээр унагаж магадгүй юм. Гэхдээ охидоо сэтгэлээр битгий унаарай. Бид өөдрөг байвал илүү царайлаг харагдана шүү.