Батгатай арьсыг хэрхэн арчлах вэ?

safe_image.phpАрьс амьсгалж байдаг амьд эрхтэн бөгөөд өдөр тутмын арчилгаа маш чухал. Нар, салхинаас хамгаалахгүй, цэвэрлэгээг сайн хийхгүй бол бохирдож, гэмтэж, бүтэц нь өөрчлөгдөж хөгширч эхэлдэг. Тиймээс өглөө, орой хоёр залхууралгүйгээр арчилгаа хийх нь чухал.

Зуны хуурай, халуун нөхцөлд арьсны тослог ихэсч чийг нь багасдаг. Үүний улмаас арьсанд харшил гарч, чийг алдагдан тослогжиж идээт үрэвсэл үүсэх магадлал өндөр байдаг. Тиймээс арьсаа арчлахдаа тослогийг нь бууруулах арга хэмжээ авах хэрэгтэй. Өдөрт 2-3 удаа нүүрээ угааж, цэвэрлэх чухал. Ингэхдээ хамаагүй спиртлэг хатаагчуудыг хэрэглэж болохгүй. Энэ нь арьсны чийгийг улам алдуулж харшлуулдаг.

Нөгөөтэйгүүр, таны арьсыг эрүүл сайхан харагдуулах бас нэг зүйл бол хоолны зөв дэглэм юм. Тохирсон хоолны дэглэм нь таны арьсыг эрүүлжүүлэхэд туслах болно.

Хиам, утсан мах, лаазалсан бүтээгдэхүүн гэх мэт боловсруулсан бүтээгдэхүүн нь таны хоолны дэглэмд байх ёсгүй. Яагаад гэвэл өөрчлөгдсөн орц найрлага нь арьсны өнгөн хэсэгт тогтсон нөсөө, толбоны шалтгаан байдаг. Харин байгалийн гаралтай органик хоол хүнс нь арьсны ширхэг бүрийг тэтгэдэг. Тостой болон боловсруулсан бүтээгдэхүүн нь нүүрэн дээр батга гарах болон толботох, улайх, нөсөөжих үйл явцыг нэмэгдүүлдэг. Тиймээс чанар муутай хоол болон спиртний төрлийн ундаанаас ч мөн татгалзаарай.чехлы для 5 sincall escorts north dubai


Батгатай арьсыг хэрхэн арчлах вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.