Ч.СОДТУЯА:БИ ЗАГВАРЫН ТАЙЗНААС БУУЛАА ГЭЖ АЛБАН ЁСООР ЗАРЛААГҮЙ ШҮҮ ДЭЭ

 

“Азийн модель” агентлагийн захирал, загвар өмсөгч мисс Ч.Содтуяаг чамгүй боловсролтой гэж загварынхан үнэлдэг. Тэрээр Өсвөрийн зохион бүтээгчдийн төв сургуулийг загвар зохион бүтээгч, “Санко” менежментийн дээд сургуулийг санхүү, эдийн засгийн мэргэжлээр төгсч, МУИС-ийн Эдийн засгийн дээд сургуульд бизнес удирдлагын магистр хамгаалжээ. 13 настайгаасаа загвар, гоо сайхны ертөнцөд хөл тавьсан Ч.Содтуяа “Леди” төвд багш, гүйцэтгэх захирлаар, “Монгол костюмс” төвд “Чимбаа” загварын агетлаг байгуулж ажиллаж байгаад 2007 онд “Азийн модель” загварын агентлагаа байгуулжээ. Түүнтэй ярилцлаа.

 

-Ч.Содтуяаг мисс, загвар өмсөгч гэдгээр нь мэднэ. Гэтэл Үндэсний шилдэг залуу захирлаар шалгарсан байна. Сэтгэгдлээ хуваалцаач?

-Юуны өмнө та бүхэнд шинэ оны мэнд хүргэе. “Улс төр, менежментийн академи”-аас зохион байгуулсан “Алтан соёмбо” Үндэсний залуу шилдэг захирал болсондоо баяртай байна. Энэ шагнал хийж бүтээсэн ажлыг минь үнэлж, цаашид хийж бүтээх урам зориг өгсөн. Миний болон “Азийн модель” агентлагийн хамт олон, шавь нарын маань амжилтын үр шим гэж үнэлж байна.

Манай агентлагийн загвар өмсөгч Х.Бадамцэцэг, И.Төгсөө нар олон улсын миссийн тэмцээнээс хоёрдугаар байр, хөдөлмөрч мисс шагналуудыг эх орондоо авчирсан. Хятадад болсон олон улсын гурван орны тэмцээнээс 2007, 2009 оны тэргүүн миссийн шагнал, 2010 оны хоёр, гуравдугаар байр 2011 онд гуравдугаар байрын шагнал авсан амжилт бий.

-Шагнал дагаж ха­риуцлага ирэх байх. Шил­дэг захирал цаашид олон зүйл хийхээр төлөвлөж байна уу?

-Тэгэлгүй яах вэ. Али­ваа ажлыг удирдан зохион байгуулахад мэдээж ха­риуцлага өндөр байдаг. Одоо ч, цаашид ч хийх ажил их байна. Хөдөө орон нутагт залуусыг гоо сайхан, өв тэгш мэдлэгтэйгээр ний­гэмд хөл тавиасай гэсэн үүднээс багаараа очиж ажиллан, сургалт зохион байгуулж, “Гоо охин” тэм­цээн зохиосон. Шалгарсан охидыг олон улсын болоод Улаанбаатар хотын тэмцээн уралдаанд оролцуулж байна. Гадаад харилцаагаа өргөжүүлж, Францын нэртэй Ростанг фирмтэй хамтран ажилла­хаар болсон. Дэлхийн хэм­жээний модель бэлтгэх тэмцээнд Өвөрхангай айм­гаас бидний шалгаруулж авчирсан Балжидмаа гэдэг охин тэргүүн байр эзэлж, Монголоос анх удаагаа “Elle”, “Vogue” загварын сэтгүүлд өөрийн цуврал зургуудаа нийт­лэх эрх, Вьетнам, Франц, Япон улсын загварын шоунд оролцох моделиор шалгарсан. Энэ бүхэн ма­най хамт олны орон нут­гаар явж, сургалт зохион байгуулсан уйгагүй хөдөл­мөрийн үр дүн болов уу.

 

ЗАГВАР ӨМСӨГЧИД ТАЙЗАН ДЭЭР АЛХААД Л АМЖИЛТАД ХҮРНЭ ГЭЖ БАЙХГҮЙ

-Загвар өмсөгчид хув­цас өмсөөд, тайзан дээр алхаад байдаг их амархан ажил юм шиг харагддаг. Энэ мэргэжил ямар онц­логтой юм бэ?

-Тайзны урлаг. Гэхдээ зөвхөн тайзан дээр ч биш жирийн үед бусдадаа зөв сайхан үлгэр дууриалал үзүүлж, гоо сайхан, эрүүл саруул бие бялдрын ман­лайлал байх ёстой. Загвар өмсөгч хүн загвар зохион бүтээгчийн хувцсыг тайзан дээр амилуулж, үзэгчдэд хүргэх ур чадвартай байх хэрэгтэй.

-Зөвхөн загвар өм­сөгчөөр ажиллаад, загвар өмсөөд сайхан амьдрах боломж бий юу?

-Ер нь бол хэцүү. Хажуу­гаар нь заавал сурч боловс­рох хэрэгтэй. Би зөвхөн загвар өмсөгчийн ажил хийгээд яваагүй. Хотод болон орон нутагт сургалт зохион байгуулах, дотоодод болон гадаад улс орнуудад шоу тэмцээн зохион бай­гуу­лах, загварын сэтгэл­гээг хөгжүүлэх олон талын үйл ажиллагааг санаа­чилж, хийж ирсэн. Ер нь хөдөлмөрлөж байж л сай­хан амьдарна шүү дээ.  Бусад загварын чиглэлээр явж байгаа моделиуд маань ч мэргэжил боловс­рол эзэмшиж тэр чиглэ­лээрээ ажиллаж сурцгаа­даг. Одоо үед дан ганц тайзан дээр алхаад л амжилтад хүрнэ гэж байхгүй шүү. Бүх талын чадвар, боловсрол шаардаж байж бусадтай эн зэрэгцэн алхана.

-Тэгэхээр загварын ертөнцөд хөл тавьж буй охидод, шавь нартаа юу гэж зөвлөдөг вэ?

-Манай агентлагийн сургалтын зорилго өсвөр үеийн охид, хөвгүүдийн гоо сайхны хүмүүжил, бие хүн болон төлөвшсөн, харил­цааны соёлтой, олны дунд биеэ зөв авч явах чад­вартай, эрүүл мэндээ сахин хам­гаалж, зөв амьдралын зур­шилтай, бусдадаа үлгэр дуурайлал болох ир­гэнийг бэлтгэхэд оршдог.

Энэхүү ертөнцөд хөл тавьж байгаа охид, хөв­гүүд­дээ зорилгодоо тууш­тай байж өөрийгөө дайчлан хичээгээрэй гэж хэлмээр байна. Охид, хөвгүүдийг дэлхийн залуустай эн зэ­рэгцэх ирээдүй хүлээж байна. Гэхдээ загварын ертөнц их хатуу, хүнээс нарийн дэг тэвчээр, сахил­га бат хүндлэл, чармайлт шаарддаг. Үнэхээр загва­раар явья гэсэн хүсэл эрмэлзлэлтэй, бие бялдрын хувьд тэнцээд, гүнзгий шатанд гарсан хүүхдүүдэд амжилт ойрхон байна. Зөвхөн өөрийн чинь хүсэл чармайлт, хөдөлмөрөөс шалтгаална.

-Одооны охид дотоод гоо сайхан гэхээсээ илүүтэй гадаад хэлбэр гоё үзэмжид автах болсон. Энэ тал дээр өөрийн бодлоо хуваалцаач?

-Харин ч эсрэгээрээ миний бодлоор охид, залуус маань дотоод гоо сайхнаа анхаардаг болчихжээ. Бид ч сургалтаараа энэ тал дээр илүү ихийг мэдрүүлье гэж зорьдог. Сайхан гэдэг нь миний бодлоор дотоод, гадаад гоо үзэмжээ хоёу­ланг нь хадгалсан цогц, төгс байдлыг хэлдэг байх. Гадаад гоо үзэмжээрээ гоё хөөрхөн мөртлөө дотоодоо хөгжүүлэхгүй, сэтгэлээ бохирдолтой байлгавал сайхан байж чадахгүй шүү дээ. Гэхдээ дотоод сэтгэл сайхан гээд гадаад байдлаа орхи гэж байгаа юм биш. Хоёуланг нь л эн тэн­цүүхэн зэрэгцүүлэн биеэ авч явдаг чадварт суралцах хэрэгтэй. Зөвхөн охид ч биш залуус, хөвгүүд маань биеэ сайхан авч явдаг, сайн сайхныг сэтгэж бодож, хийх эрмэлзэлтэй байвал сайхан харагдах болно.

 

ЗАГВАРЫН ЕРТӨНЦ, МИССИЙН ТИТЭМ НАДАД АМЖИЛТ, АМЬДРАЛЫН АСАР ТОМ ӨӨРЧЛӨЛТИЙГ МЭДРҮҮЛСЭН

-Ч.Содтуяа бусад загвар өмсөгчдийг бодвол их эрт тайзнаас буусан юм шиг санагддаг. “Гоёлнаадамд яагаад оролцдоггүй юм бэ?

-Миний хувьд загва­рын тайзнаас бүр буулаа гээд албан ёсоор зарла­чихаагүй шүү дээ. Гэхдээ анх хөл тавьж байсан ши­гээ тэмцээн, уралдаан бол­гонд хүчээ сориод гүйгээд байх сонирхол, цаг зав ч алга байна. Түүнээс илүү хийх бүтээх, цаг заваа зориулах чухал ажил олон байна. Энэ жил л гэхэд “Гоёл” наадмын үеэр Со­лонгост болсон “Miss World University” тэмцээний оролцогч Билгүүнзаяагаа дагаад, дэмжээд явж байлаа.

Гэхдээ цаг зав илүү их байгаад, чухал гэсэн арга хэмжээнүүдэд оролцож, тайзнаа гаралгүй яах вэ. Улс эх орны нэрийг гаргах загварын тоглолт ч юм уу, чухал гэж үзэх арга хэмжээнд хэнээр ч гуйлгахгүй хөдөлнө.

Бид хоёрдугаар сард болон энэ жил Япон болон Тайландад болох Мон­го­лын соёлын өдрүүдэд мода арт тэмцээний шилд­гүүд­тэй хамтран манай агент­лагийн загвар өмсөгчид оролцохоор төлөвлөж бай­гаа. Энэ арга хэмжээнд би өөрөө загвар өмсөнө. Энэ арга хэмжээг Монголын Үндэсний дизайнеруудын холбоо зохион байгуулж байгааг дуулгахад таатай байна.

-Топ Э.Одгэрэл, Д.Болор­маа гээд 40 гарсан ч загварын тайзан дээр залуу охидтой зэрэгцэн алхах загвар өмсөгчид байна. Тэднийг хараад хамт алхах хүсэл төрдөг үү?

-Миний хувьд хүндэл­дэг загвар өмсөгчдийн маань төлөөлөл болсон хүмүүс. Тийм хүсэл огт тайзан дээр гардаггүй хүмүүст л төрөх болов уу. /инээв.сур/ Би байнга л сургалт хийж тайзтай хол­боотой ажиллаж байдаг боло­хоор тэгж боддоггүй. Тэгээд ч дээд үеийн маань загвар өмсөгч эгч нар шүү дээ.

-Загвар өмсөгч мэргэ­жилтэй, олон гоё загвар зохиосон байдаг. Тэмцээн уралдаан өөрийн урласан бүтээлээ сойж байна уу?

-Миний загвар өмсө­хөөс илүүтэйгээр загварын тал дээрх сонир­хол маань энэ юм шүү. Энэ тал дээр өөрийгөө илүү хөгжүүлж бас загвараа сойж үзэх юмсан гэж бодож явдгаа нуулгүй хэлье.

-Сайхан бүсгүйн олон тэмцээнээс шагнал авч байсан загвар өмсөгч. Та мисс, загвар өмсөгч хоёрын алинаар нь нэрлүүлэх дуртай вэ?

-Загварын ертөнц, миссийн титэм надад их амжилт, амьдралын асар том өөрчлөлтийг мэд­рүүлсэн. Тэр тусмаа, мисс гэх нэр алдар надад амьдралдаа өөрчлөлт хийж, ирээдүйд бусдын сайн сайхны төлөө зүтгэх чин хүсэл эрмэлзлэл төрүүлсэн. 17-хон настай байхдаа “Мисс Монголиа-2004” тэмцээнд оролцож, улмаар олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөх болсон нь миний амьдралд тохиосон хамгийн том боломж бай­лаа. “Мисс Интернэшнл-2004” тэмцээнээс “Фото мисс” өргөмжлөл хүртсэ­нээр дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг дуурсгаж, өөрийгөө таниулж чадсан. Тийм болохоор цаг ямагт миссийн нэр хүнд, бүтээх үйлсийнхээ талаар анхаарч эхэлсэн. Загвар өмсөгч болохоор шамдаж байсан тэр жаахан охин, өнөөгийн мисс бүсгүйн хооронд асар их ялгаа бий. Загварын ертөнц амьдралын минь салшгүй нэг хэсэг. Тий­мээс мисс, загвар өмсөгч гэсэн энэ хоёр нэрэндээ би туйлын хайртай. Энэ ч утгаараа, олны итгэл хүндлэлийг дааж явахсан гэж үргэлж хичээдэг.

 

ОХИН МААНЬ ОДОО ДӨРВӨН НАС ХҮРНЭ

-Ч.Содтуяаг айлын отгон гэж сонссон. Аав ээжийнхээ хэнтэй нь илүү адилхан бэ?

-Манай гэрийнхэн өндөр нуруутай. Аав бол надаас ч өндөр. Би нэг ахтай, айлын отгон хүүхэд. Ээж минь хөгжмийн багш учраас би бараг урлагийн­хан дунд өссөн гэж хэлж болно. Тэр бүхэн миний хүсэл эрмэлзлэлд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн болов уу. Ээж, аав минь намайг хайраар дутааж өсгөөгүй. Үлгэрт л гардаг болов уу гэмээр үнэхээр их хайранд умбаж өссөн дөө, би. Ах маань Удирдлагын академид багшилдаг. Ма­най аав багш мэргэжил­тэй, доктор профессор хүн.

-Тэмцээн, уралдаанд оролцож байхад ээжтэйгээ явж харагддаг. Сайн зөвлөгч бас найз уу?

-Өөрийн гэсэн ертөн­цийг бий болгож, амьд­ралаа хүссэнээрээ зохиож, өдий зэрэгтэй явж байгаа минь ээжийн хүч хөдөлмөр. Зохиосон загвараа урлахад ч маш их тусалдаг. Бүр бага байхаасаа л ээжийнхээ оёж өгсөн хувцсаар гоёдог байсан. Урлахуйн ухааныг ээжээсээ өвлөсөн. Сэтгэл санаагаар дэмжиж, өөртөө итгэлтэй, өөдрөг явахад минь дотны зөвлөгч болдог. Охин хүүхдийн хувьд хам­гийн дотны туслагч, хам­гийн сайн найз, имиж­мейкер, дотны зөвлөгч нь байдаг. Охиноо гоо сайхан байлгахын сацуу биеэ зөв авч явах, эрүүл байх тал дээр нь сайн анхаардаг. Би агентлагт суралцаж байгаа охидынхоо эцэг, эхтэй их ойр дотно байхыг хичээдэг. Тэдэнд хэрэгтэй зөвлөгөө өгч, аль болох туслах санаатай.

-Загварынхан дундаа таныг их дуу цөөтэй хүн гэлцдэг. Энэ нь эзэмшсэн мэргэжлүүдтэй чинь холбоотой юу?

-Би загвар өмсөгчөөс гадна санхүүгийн мэргэжилтэй хүн. Энэ ч утгаараа, аливаа зүйлд тайван, хүлээцтэй ханддаг. Адгаж сандрахаараа юу ч хийж чадахаа больчихдог сул тал бий. Үүнээс өөрөөр өөрийгөө юу гэж тодор­хойлдог юм билээ, байз. Юутай ч, өнөөдөр хийж буй ажлаараа өсвөр үеийн­хэндээ мэддэг бүхнээ зааж сургахын төлөө явж байна.

-Олны танил бүсгүй­чүүд чинээлэг бизнесмэнтэй нэр холбогдох нь элбэг. Таны хувьд энэ тал дээр нэлээд чанга ханддаг байх аа?

-Тухайн хүний бо­ловс­рол, амьдрах чадвараас шалтгаалах зүйл. Боловсрол муутай хүний амьдрах арга нь хүртэл өөр. Тиймээс би охиддоо “Боловсролдоо анхаарч, хэнээс ч санхүүгийн хараат бус амьдрах хэрэгтэй. Ээж аавынхаа ивээлд байгаа дээрээ сайн боловсрол эзэмш” гэж захидаг. Гэхдээ сүүлийн үеийн охид то­дорхой хэмжээний боловсролтой, оюунлаг болсон байна лээ.

Хамгийн гол нь хэн нэгний хэтэвчнээс зуурч, амьдралаа там болгох хэ­рэггүй гэж бүсгүйчүүддээ зөвлөмөөр санагддаг. Гэх­дээ үнэхээр хайр сэтгэлтэй бол хэнтэй ч суусан, яадаг юм бэ. Миний хувьд, эд хөрөнгөнөөс илүү хайр сэтгэлийг чухалчилна. Амьдралдаа хийсэн анхны алхам минь ч үүнийг харуулсан. Намайг маш баян хүнтэй суух байх, араас нь их олон эр гүйдэг гэж янз бүрээр л ярьдаг байсан. Гэтэл би тэр болгоныг нь тоогоогүй. Өөрийнхөө хайр сэтгэлийг дагаж, охиныхоо эцэгтэй суусан. Гэхдээ би одоохон­доо аав, ээж, охинтойгоо хамт амьдарч байгаа.

-Ээж хүний үүрэг их гэдгийг та түрүүнд хэлж байсан. Ингэхэд охиндоо тэр их хайр халамжийг мэдрүүлж чадаж байна уу?

-Үнэнийг хэлэхэд, сүүлийн үед охинтойгоо хамт байх цаг зав гар­сан­гүй. Ажил ихтэй байгаа учраас өглөө гараад л шөнө дөлөөр гэртээ орж байна. Гэхдээ миний  хайрыг эмээ өвөө нь маш сайн мэдрүүлж байгаа. Амрал­тын өдөр бол өөр шүү. Ямар ч ажлаа хойшлуулж, охин­доо зав гаргаж чаддаг. Түүнээс биш, их ажлын үеэр бусад ээж шиг охиндоо цаг зав гаргаж, хажууд нь өдөржин байж амжихгүй л дээ. Охин маань одоо дөрвөн нас хүрнэ.

Х.МОНГОЛХАТАН /Зууны мэдээ/

seo оптимизациюсистема продвижения сайтасайтавзлом сети wi fiкожаный чехол для iphone 4деньги в долг 24 часа казаньmobil casinodubai private escortsbedava casino slot oynaTop rated online gamesтуры по африке алтезазанятие боксомбыстрый займ на домсезон отдыха в маев танзании в июлеафрика туры восхождение назаповедники нгоронгоросафари тур в африку стоимостьпродвижение бренда средствами prсправка о несудимости киев мвдформы для пасхиреклама юридических услуг в интернетерадиаторы полотенцесушителиводяные батареиварианты полотенцесушителейпродвижение сайтов результатдома по канадской технологии проекты цена


Ч.СОДТУЯА:БИ ЗАГВАРЫН ТАЙЗНААС БУУЛАА ГЭЖ АЛБАН ЁСООР ЗАРЛААГҮЙ ШҮҮ ДЭЭ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.