Ажлын оффисын ширээ нь эзэнтэйгээ (түүний зан чанартай) төстэй байдаг гэдэг. Замбараагүй ширээ эзнийхээ тийм ч таатай биш зан чанарын илэрхийлэл байж болох юм. Тиймээс тa ажлынхаа ширээ рүү өөнтөгч нүдээр нэг хараад үзээрэй.
1, 2, 5, 7-р асуултад “тийм”, харин 3, 4, 6, 8-р асуултанд “үгүй” гэж хариулсан бол өөртөө тус бүр хоёр оноо нэмээрэй.
1. Хэрэв ажлын ширээн дээр чинь бичиг цаас овоорсон, эмх цэгцгүй байвал та ажлаа эхэлж чадах уу?
2. Та ширээнийхээ ард цай эсвэл кофе уудаг уу?
3. Таны ширээн дээр чинь гэр бүлийн тань зураг байдаг уу?
4. Ширээн дээр байх техник, компьютер чинь тоос шороогүй цэвэрхэн байж чаддаг уу?
5. Та ширээний шүүгээнд юм уу ямар нэгэн зүйлээ олох гэж цаг заваа үрж уддаг уу?
6. Таны ширээн дээр үзэг харандаа хийх тавиур бий юу?
7. Ажлын ширээ тань янз бүрийн сувенир, хэрэгтэй хэрэггүй зүйлээр дүүрэн байдаг уу?
8. Гэртээ харихдаа, та ширээгээ цэвэрлэдэг үү?
Авсан оноогоо нэмээрэй.
2-6 оноо: Та хатуу чанга дэг журам баримталдаг, зарчим байна. Таны зорилго, зүтгэл тодорхой тул албан тушаал ахиж л таарна. Гэхдээ зарим үед бага зэрэг хошин байдлаар юманд ханд. Гэр бүлийг хэт, ноцтой хүлээн авах хэрэггүй.
8-12 оноо: Та эелдэг, найрсаг харьцаатай, ажиллах чадвар сайтай. Хамт олон таны дипломат, уян хатан зан чанарт чинь дуртай байдаг. Гэм нь жаахан салан назгайдуу байдлаа засчихвал болчих нь тэр.