Чийг татдаг гутал пүүз хөлөнд мөөгөнцөр үүсгэдэг

Чийгтэй арьсанд эвгүй үнэр гаргагч нян үрждэг тул хөлөө өдөр бүр угаагаарай .
Дулааны улиралд манайхан хөгшин, залуугүй спорт загварын гутал, пүүз, кэт өмсдөг. Хэдийгээр энэ нь хөлд хөнгөн, эвтэйхэн байдаг ч өглөөнөөс орой хүртэл чийг татдаг гутал  өмсөх нь эрүүл мэндэд халгаатай гэдгийг та хэн нэгнээр хэлүүлэлтгүй сайн мэднэ. Ийм гутал биед муу төдийгүй  хувийн  ариун цэвэрт ч бас  багагүй хүндрэл учруулдаг. Хөлийн ул улайж, арьс цочрон  загатнадаг. Энэ нь яваандаа мөөгөнцөр үүсгэдэг байна. Тиймээс танд чийгтэй хөлөө мөөгөнцөртөхөөс нь өмнө яаж  арчлах тухай зөвлөж байна.
fashion-fittness-love-pink-nike-Favim.com-1005604
ХӨЛӨӨ САВАНТАЙ УСААР УГААЖ, САЙН ХАТААХ ХЭРЭГТЭЙ
Хөлийн уланд хөлсний булчирхай их байдаг тул пүүз, кэт өмссөн үед хөлрөлтийн талаар ярих ч хэрэггүй.  Тиймээс хөлөө өдөр бүр савантай усаар угаагаарай. Хүмүүс шүршүүрт орохдоо биеэ зүлгэж угаасан хэрнээ хөлийнхөө улыг үрж угаадаггүй. Энэ  нь тэнд нян үлдэх нөхцлийг бүрдүүлдэг байна.
Харин хөлөө угаасныхаа дараа сайн хатаагаарай. Тэр тусмаа хуруунуудынхаа завсрыг мартаж болохгүй. Чийгтэй арьсанд эвгүй үнэр гаргагч нян үрждэг юм. Өөрөөр хэлбэл, хуримтлагдаж зузаарсан, үхэжсэн эсүүд үнэр гаргагч нянгуудын хамгийн таатай орчин болдог. Тиймээс өсгийд хуримтлагдсан эвэр, илүүдэл арьсаа ч бас авах хэрэгтэй. Иймд та усанд орохдоо хөлийн улаа тусгай үрүүрээр үрж цэвэрлээрэй.

ГЭРТЭЭ ХӨЛ НҮЦГЭН ЭСВЭЛ ЗАДГАЙ ШААХАЙ ӨМСӨЖ СУР
Хөлнөөс чинь гарч буй эвгүй үнэр таныг зовоогоод байвал өдөрт 2-3 удаа оймсоо солиод үзээрэй.  Үнэр дарагч бас хэрэглэж болно. Хэрвээ та трико өмссөн бол өдөрт хэдэн удаа солиход хүндрэлтэй байх нь гарцаагүй. Энэ үед хөлс дарагч түрхэх нь хамгийн тохиромжтой. Хамгийн гол нь хөлс дарагч алюмины оксидтой байх ёстой шүү. Мөн гэртээ хөл нүцгэн эсвэл задгай шаахай өмсөж сурах хэрэгтэй. Энэ танд багагүй тус хүргэнэ. Хэрэв хөлнөөс чинь эвгүй үнэр гарсан хэвээр байвал бүлээн усанд хоолны халбага цууны хүчил хийж, хөлөө 10 минут дүрээд сайтар арчаарай. Шаардлагатай бол эмийн сангаас мөөгөнцөрийн эсрэг тос авч түрхээрэй. Энэ бүхнийг 10 хоног хэрэглээд зүгээр болохгүй бол пүүз өмсөхөө больж эмчид хандаарай.apple чехлыclassy escorts


Чийг татдаг гутал пүүз хөлөнд мөөгөнцөр үүсгэдэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Нэр: Marcos Shipmen Огноо: 5 June 2020 Reply

I simply want to say I am newbie to weblog and certainly liked you’re website. Probably I’m likely to bookmark your site . You surely come with fabulous article content. Regards for sharing your webpage.

http://www.firsttimeiwhtsb.com

Нэр: Sona Cose Огноо: 5 July 2020 Reply

I simply want to say I am beginner to weblog and truly savored your website. Most likely I’m planning to bookmark your website . You absolutely have outstanding posts. Thank you for sharing with us your web page.

http://www.withapackofpizzaz.com

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.