Фэйсбүүк хэрэглэгчид цахим луйврын гэмт хэрэгт илүүтэй өртөж байна

-31032015-1427764868-799994174-tsahim_hudaldaaБаянгол дүүргийн харьяат А 2550 ам.доллар, Хөвсгөл аймгийн харьяат А 7850 ам.доллар, Б нь 56 сая төгрөг, Чингэлтэй дүүргийн харьяат Д 1600 ам.доллар, хамгийн сүүлийн тохиолдолд Өмнөговь аймгийн харьяат Ч 12700 ам.долларыг Сенегал улсын гэмт бүлэглэлд залилуулан алдсан байна.

Эдгээр хэрэг дээр Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанаас шалгалт хийж байгаа аж.

Сүүлийн үед гадаад улсын гэмт бүлэглэлүүдийн зүгээс тухайлбал Малайз, Англи, Сенегал, Филлипин улсаас үйлдэж буй интернэт луйврын гэмт хэрэгт манай улсын иргэд хохирох байдал гарах болжээ.

Энэ төрлийн гэмт хэрэг нь ихэвчлэн Фэйсбүүк орчинд үйлдэгдэж байгаа бөгөөд иргэдэд их хэмжээний бэлэн мөнгө өгөх, санамсаргүй байдлаар сугалааны эзнээр сонгогдох, өв залгамжлахад минь санхүүгийн туслалцаа үзүүлээч гэх зэрэг байдлаар харилцаа холбоо тогтоож итгэл үнэмшил төрүүлэх зорилгоор утсаар хэд хэдэн удаа холбогдох, цахим шуудангаар харилцах, сүүлийн тохиолдлуудад хуурамч батламж, гэрчилгээ, төлбөрийн карт зэргийг шуудангаар илгээж үүний дараа урьдчилгаа төлбөр, татвар зэрэг шалтгаанаар бага бус хэмжээний мөнгийг өөрсдийн дансанд шилжүүлэн авдаг.

Гэмт этгээдүүд банкны данс ашиглахаас гадна Western Union, Moneygram зэрэг ОУ-ын мөнгөн шилжүүлгийн үйлчилгээг түгээмэл ашиглаж байна.

Иймд ард иргэд та бүхэн интернэт орчинд үл таних гадаад иргэдтэй ямар нэг байдлаар харилцахгүй байх, банкны мэдээллээ солилцохгүй байх, хууран мэхлэх аливаа үйлдэлд автагдахгүй байхыг Цагдаагийн байгууллагын зүгээс анхааруулж байна.

Р.Адъяасүрэн | GoGo.mn

чехлы на айфон 6dubai sex clubs


Фэйсбүүк хэрэглэгчид цахим луйврын гэмт хэрэгт илүүтэй өртөж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.