Эрчүүд “дур булаам” бүсгүйг эхнэрээ болгодоггүй

68b7b7d2aab2321ead07e65ae1084f6e_x3Техасын их сургуулийн эрдэмтэд эрчүүдийн дунд судалгаа явуулжээ. Энэхүү судалгааны үзүүлэлтээр тэнэгдүү, ичгүүр сонжуургүй маркийн хүүхнүүд эрчүүдийн секс төлөвлөгөөнд зөвхөн хамаарагддаг ба харин тэд амьдралын хань ижлээрээ тэс өөр бүсгүйчүүдийг сонгодог нь тогтоогдсон байна.

Америкийн эрдэмтэд эр хүйсийнхнийг ямархуу төрлийн бүсгүй татдаг тухай мэдэхийн тулд оюутан залуусын дунд судалгаа хийжээ.

Үр дүнгээс харахад, тэд тийм ч оюунлаг бус, хөнгөмсөг маягийн эмэгтэйг сэтгэл татам хэмээн тооцсон байна. Тэр ч бүү хэл, тэнэгдүү тусмаа улам аятайхан гэжээ. Үүнийг сонсоход хэдийгээр бүдүүлэг юм шиг атлаа амьдралын “гашуун үнэн” аж.

Үдэшлэг цэнгээн дээр эрчүүд ухаалаг, сэхээтэн маягийн царайтай бүсгүйчүүдийг төдийлөн анзаардаггүй ба харин тэнэгдүү, увайгүй маягийн, бүр согтуу халамцуу хүүхнүүдтэй танилцдаг юм байна. Тэд хүүхнүүдийн зүгээс “хандрахыг” нь хүлээн, ор дэрэнд хамт орохыг хүсдэг аж. Энэ ч өнцгөөс тэдгээр хагас ангайсан амтай, хачин маягтай алхаа гишгээтэй, харц нь согтуурхан тэнүүчилсэн бүсгүйчүүд тэдэнд дур булаам санагддаг аж.

Харин амьдралын хань ижлийн сонголтын талаар яриа өрнөөд ирэнгүүт эрчүүдийн сэтгэл булаам гэсэн шалгуур үзүүлэлтүүд эрс өөрчлөгдөөд ирсэн байна. Тэд хажуудаа “тэдгээр ялдамхан тэнэгүүдийг” биш, харин буурь суурьтай, ухаалаг, дэг журамтай бүсгүйчүүдийг хамт байгаасай гэж хүсдэг аж.

Одоо тэгэхээр, эрчүүдэд яавал таалагдах вэ хэмээн толгойгоо гашилгах хэрэггүй болж.

Хэрэв чи түүний ганц шөнийн хүүхэн болохыг хүсвэл тэнэгдүү бөгөөд ичгүүр сонжуургүй аашил. Харин нилээн урт удаан хугацааны хань ижил нь болъё гэж хүсч байвал сонирхолтой, эелдэг, ухаалаг, давтагдашгүй бай.аквалооsexy woman massage


Эрчүүд “дур булаам” бүсгүйг эхнэрээ болгодоггүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.