СТИВЕН СИГАЛ: БИ ТУЛААНЫ УРЛАГАА ОРХИОГҮЙ

 Японы уламжлалт бие хамгаалах урлаг айкидогоор хичээллэсэн анхны харийн хүн бол Холливудын жүжигчин Стивен Сигал. Шоу бизнесийн ертөнцийнхөн ихэвчлэн жүжигчин, дуучин, продюсер зэрэг энтертайнмэнт ертөнцийн салбарт хүч сорьдог бол тэрбээр Төвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, байгаль орчныг хамгаалагч тэргүүтэй олон алба хашдаг. Бүр хууль сахиулагчаар ажилладаг. Америкчуудын чихийг сортойлгоод буй Трэйвон Мартин гэх өсвөр насны хөвгүүнийг буудсан хэргийн мөрдөн шалгах багт ажиллаж байгаа түүнийг Пирс Морган нэвтрүүлэгтээ урьжээ. 

-Стивен Сигал бол тулаантай киноны нэрт төлөөлөгч төдийгүй хууль сахиулагч. Тэрбээр саяхнаас туслах цагдаагаар ажиллах болсон. Тиймээс нэвтрүүлэгт маань Холливудын ертөнц төдийгүй Трэй вон Мартины хэрэг болон бусад сонирхолтой сэдвээр яриа өрнүүлэхээр ирээд байна. Өсвөр насны хар арьст хүү ямар нэгэн зэвсэггүй явсан хэрнээ бусдад хорлогдсон хэдий ч одоогоор сэжигтнийг хамгаалсаар байна.

-Тийм ээ.

-Харин та энэ хэргийн талаар ямар бодолтой байгаа вэ?

-Харамсалтай нь хавтаст хэрэгтэй би нарийн танилцаагүй. Би 20 гаруй жил цагдаагийн офицероор ажилласан. Энэ хугацаанд олон ч гэмт хэргийг шалгаж байлаа. Хэрэг гарах үед хөршийнх нь хүн хохирогчийг цонхоороо харж байсан юм билээ. Тэгээд Мартиныг нэг эр дагаад байхыг анзаарчихаад, хүүг тайван орхихыг анхааруулсан боловч тэр залуу огт тоогоогүй байна. Гэхдээ энэ бүхэн худлаа ч байж мэднэ. Та надад энэ хэргийн талаар яривал би тантай өөрийн үзэл бодлоо хуваалцъя.

-Ядахдаа сэжигтнийг саатуулах хэрэгтэй байх гэж би бодож байгаа. Хэн нэгэн амиа алдчихаад байхад…

-Миний бодлоор…

-Тэгэхдээ бүр зэвсэггүй явсан хүү бусдын гарт амиа алдсан байгаа шүү дээ.

-Миний танд хэлж чадах цорын ганц зүйл бол зөвшөөрөлгүйгээр манай залуусын хэн нэг нь түүнийг баривчлах юм бол торны цаана ч сууж мэднэ.

-Биеэ хамгаалах тухайд та ямар бодолтой байдаг вэ? Та тулаантай кинонд тог ло дог хүн шүү дээ. Энэ талаар илүү сайн мэдэх байх.

-Хүн бүр биеэ хамгаалах ёстой. Тийм эрх ч бий. Гэхдээ биеэ хамгаалах үйлдлийг хариу цохилт, сөргүүлсэн давшилт болгон хувиргаж болохгүй. Түүнээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Хамгийн чухал зүйл бол тэр. Жишээлбэл, нэг хүн намайг элдвээр хэлж, ээжийг минь хүртэл дурдаад өнгөрч болно. Түүний хариуд та өөр өнцгөөс харж чадсанд баяртай байна гэж хэлээд л цааш явах хэрэгтэй юм. Харин бүр эсрэгээр хэн нэгэн этгээд ирээд гар далайж, эсвэл хүйтэн зэвсэг гаргаж ирээд элдэв авир гаргавал байдал өөрөөр эргэнэ. Тэр үед л өөрийгөө хамгаалах ёстой. Хүн бүр үүний ялгааг сайн мэдэх байх. Флоридагийн хууль бол хэрүүл маргааны эзнийг олох яв дал биш. Ямар ч тохиолдолд сөргөлдөөнөөс зайлс хийх ёс той гэдгийг анхаа руулж бай гаа хэрэг. Амь нас, эрүүл мэнд тань аюулд орсон үед л өөрийгөө хамгаалах ёстой гэсэн үг. Үүнд л хуулийн гол утга агуулга, амин сүнс нь оршиж буй.

-Харин одоо кино урлагийн талаар ярилцъя. Таны тоглосон “Отолт” кино 160 сая долларын ашиг олж, таныг дэлхий дахинаа таниулсан. Гэхдээ түүнээс хойш хит болсон кинонд огт тоглосонгүй. Энэ байдал таныг зовоодог уу, эсвэл кино од болоход ганцхан хит кино байхад хангалттай байдаг юм уу?

-Бурхан намайг ивээж, нэг гайхалтай кинонд тоглох завшаан олгосон юм. Гэхдээ миний дотор одоо ч гадагшаа төрөн гараагүй олон арван сайхан киноны бүтээл бий. Бурхан таалбал би боломж олдсон үед тэднийгээ кино болгоно. (инээв)

-Америкийн өнөөгийн байдлын талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Одоогоор нэн түрүүнд анхаарах ёстой асуудал бол хилийн аюулгүй байдал байдал гэж боддог. Вашингтон дахь эрх баригчид үүнийг нээлттэй байдал гэж үздэг байх. Гэтэл хилийн байдал тун хүнд байна. Зөөлрүүлж хэлэхэд тэнд ямар ч хараа хяналт алга.

-Учир нь та Аризонад амьдардаг шүү дээ.

-Тийм ээ. Сүүлийн үед хил орчимд гарч буй зөрчлөөс болоод 50.000 хүн амиа алдаад байна. Афганистан болон Иракийн үймээнд ч ийм олон хүний золиос болоогүй. Би шериф Жое Арпайогийн туслахаар ажиллаж байгаа. Ажиглаад байхад тэнд зөвхөн арьс өнгөөр ялгаварлах үзэл, цагаачлалын асуудал биш, улс орны аюулгүй байдлын асуудал хөндөгдөж байгаа юм. Аливаа улсын хил хяналттай байх ёстой.

-Та хэнийг Ерөнхийлөгч болоосой гэж хүсэж байна вэ?

-Үнэнийг хэлэхэд би бүр тээнэгэлзчихээд байна. Миний бодлоор Обамаг эсэргүүцэж байгаа хүмүүс тийм ч зөв зүйтэй юм ярихгүй байна.

-Таны шинэ нэвтрүүлэг “Жинхэнэ шударга ёс” нэртэй. Өнгөрөгч сарын 30-наас цацагдаж эхэлсэн нэвтрүүлгийнхээ талаар товчхон танилцуулаач.

-Цагдаагийн офицерээр ажиллаж байх хугацаандаа болон найз нөхдөөсөө сонссон хэргүүд дээрээ үндэслэн би реалити шоу хийж байсан. Харин энэ нэвтрүүлэг маань арай өөр байх юм.

-Танд өөрт тань таалаг даж байгаа юу?

-Их таалагдаж байгаа.

-Өнгөрсөн хугацаанд та ны биелүүлэлгүй орхисон хам гийн том зорилго юу байв?

-Сүүлийн хэдэн сар би Абу Дабид амьдарсныг та мэдэх байх. Би тэнд их шударга хүмүүстэй хамтран ажиллаж байлаа. Тэд телевизийн нэвтрүүлэг болон кино хийх том баг байгуулах талаар ярилцаж байх юм. Хэрэв надад боломж олдвол хүн бүр өөрийн түүхээ хүссэнээрээ кино, нэвтрүүлэг болгох боломжтой тийм л байгууллага Холливудад байгуулах байсан. Тэр бол миний мөрөөдөл.

-Та тулалдсаар л байгаа юу?

-Би тулааны урлагаа орхиогүй.

-Тэгэхээр аюултай хэвээр байгаа байх нь ээ?

-Ммм… (инээв) Миний шавь нарын дунд дэлхийн аваргын бүс хүртсэн залуус цөөнгүй бий. Учир нь би тэдэнд заасан юм шүү дээ. (инээв)

-Тантай гудамжинд тааралдчихаад хүч үзэхийг хүссэн хүн цөөнгүй учирсан гэдэг. Энэ үнэхээр үнэн юм уу?

-Нэг хоёр удаа тийм тохиолдол гарч байсан. (инээв)

-Тэгээд тэдэнд юу тохиолдсон бэ?

-Их таагүй зүйл. (инээв)

О.УНДАРМААпродвижениесистема раскрутки сайтовtopodinскачать программу для взлома wifi пароляаксессуары для macbookвзять кредитную карту через интернетbingo jocuri gratismassage dubaibedava casino oyunu oynaMobile casino pay by phone billпокорение килиманджаро ценафитнес клуб в районе зябликовообразец заявки на получение займасрочно нужны деньги в долг 10000 рублейтури на килиманджаробыстрый займ на карту вивусгор¤щие путевки в турцию на май 2015подъем на килиманджаро 2 дн¤интернет репутациякерамическая посуда купить в спбкастрюля вокtranslate japanese to englishанализ сайта seoпродвижение бренда пр отделдом из сип панелей уфаоптимизация продвижение сайтаharga case macbook air 11


СТИВЕН СИГАЛ: БИ ТУЛААНЫ УРЛАГАА ОРХИОГҮЙ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex