Бехати Принслу бол “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэр, “Maroon 5” хамтлагийн дуучин Адам Ливайны эхнэр, тун сайхан биетэй бүсгүй. Өдгөө 25 настай модель бүсгүй бүхий л зүйлд азтай мэт. Гэвч тэрбээр улаан хивсэн дээр гарахаараа үргэлж л эвгүй байдалд ордог аж.
“Оскар”-ын шагнал гардуулах ёслолын дараах үдэшлэгээр тэрбээр зохимжгүй даашинз өмсөж ирснээсээ болж хөхөө золтой л олонд харуулчихаагүй. Азаар түүний нөхөр Адам Ливайн дэргэд нь байсан болохоор олноос цээжийг нь нууж, эвгүй байдлаас аварсан.
Тэгвэл энэ удаад модель бүсгүйд аз дайрсангүй. Тэрбээр Парист Томми Хилфигерийн бутикийн нээлтэд оролцохдоо улаан хүрэн өнгийн хилэн даашинзаар гангарчээ. Бүсгүй анонсны өмнө зураг авахуулж байтал гэнэтхэн салхи дэгдэж, хормойг нь дэрвүүлж орхив. Ингээд Бехати өөрөө ч мэдэлгүй олонд өгзгөө харуулчихжээ. Уг нь халамжтай нөхөр нь хажууд нь байсан бол хэзээ ч ийм асуудалд орохгүй байлаа.
Гэхдээ л Принслуд ичих зүйл гэж юу байх вэ. Модель бүсгүй камерын өмнө нүцгэлээд сурчихсан биз. Яагаад гэвэл тэрбээр “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэр байхдаа үргэлж л дотуур хувцастай зураг авахуулдаг байсан болохоор үүнд нэг их эмзэглээгүй байх аа.