Уушиг бол амьсгалын гол эрхтэн

Хүний цээжний хөндийд байрлах гол эрхтний нэг нь уушиг. Уушиг хос байх ба цээжний хоёр талд цагаан мөгөөрсөн ба гуурсан хоолойн төгсгөлд холбоотой, унжин байрласан байдаг. Баруун уушиг   гурав, зүүн уушиг хоёр дэлбээтэй. Зүүн уушигны доод дэлбээний дотор хонхорт зүрх байрлана. Энэ онцлогоос хамааран зүүн уушиг хоёр дэлбэнтэй байдаг аж. Уушиг гадна талаараа нимгэн хальсаар хучигдсан байх ба түүнийг нь уушигны гялтан хальс гэх ба цээжний дотор талыг бүхэлд нь хамруулан хучсан байдаг. Уушиг гялтан хальс хоёрын завсарт тусгай шингэн агуулагдах ба энэ шингэний нөлөөгөөр цээжний хөндий хасах даралттай байх нөхцөл бүрддэг. Энэ хасах даралтын хүчээр уушиг ямар нэг булчингүй мөртлөө амьсгал авах үед тэлэгдэх боломжоор хангагддаг гэсэн үг.

 

Харин уушиг агаараа авах, шахах гол хөдөлгөөнийг цээжний булчингийн агших, тэлэх хөдөлгөөн гүйцэтгэнэ. Ийм онцлогтой болохоор цээж дарагдаж, шахагдсан, эсвэл гэмтлийн улмаас цээж нэвт цоорч, хасах даралт алдагдсанаас уушиг дарагдан амьсгал давчдах, дутагдах хүндрэл гардаг юм. Ингэж гэмтсэн үед үүссэн цоорхойг хавхлагатай, хавхлагагүй гэж ангилдаг бөгөөд хавхлагатай гэдэг нь амьсгал авах эсвэл гаргах үед урагдсан зөөлөн эдээс бүрдсэн хавхлага мэт далбагар эд цоорхойг таглах учир амьсгалын хөдөлгөөний зөвхөн нэг тал ажиллана. Жишээ нь амьсгал авах үед цоорхой хаагдаж, гаргах үед нээгдээд байвал уушиг тэлэгдэж чадахгүй авсан хий гадагшаа шууд гарах тул амьсгалын дутагдалд амархан ордог. Харин үүний эсрэг бол авсан агаар цээжний хөндийд улам улам хуримтлагдаж, цаашдаа цээжний булчин, өөхөн давхар, арьсан дор нэвчин аажимдаа уушгийг гаднаас нь дараж аль нэг тийш шахдаг.

 

Ийм үед яаралтай арга хэмжээ авч цоорхойг битүүлэн хасах даралт үүсгэх хэрэгтэй болдог. Тэрчлэн цээжний хөндийд гаднаас нян бохирдолт орсон үед шингэн булингартан, үрэвсэх хүртлээ хүндэрч болно. Үүнийг уушиг устах гэж нэрлэх ба ус нэмэгдэхийн хэрээр уушиг дарагдан, шахагдаж мөн л амьсгалын дутагдалд оруулдаг. Ууушигны эмгэг хүндэрсэн бол илрэх нэг гол шинж нь уушиг устах \плеврит гэнэ\ юм. Уушиг бүтцийн хувьд таван дэлбэнтэйгээс гадна гуурсан хоолой салбарлан хуваарилагдахдаа тус тус ойролцоо бүтэц бүхий хэрчим үүсгэнэ. Үүнийг нь сегмент гэж нэрлэх ба өвчин эмгэг, үрэвсэл гэмтэл аль сегментэд байрласнаас хамааран оношлох эмчлэх арга хэлбэр өөр өөр байна. Түүнээс гадна эмийн эмчилгээнд тухайн хэсэг бүрэн илааршихгүй бол мэс заслын аргаар өвчилсөн хэсгийг авах тохиолдол цөөнгүй. Уушиг олон дэлбэн, хэрчимтэй болохоор аль нэг хэсгийг, бүр тал уушгийг бүхэлд нь авсан байлаа ч үлдсэн хэсэг нь амьсгалын үүргээ гүйцэтгэх боломжтой  гэж үздэг. Уушгинд орсон гуурсан хоолой цааш олон тийш салаалах ба түүнийг гуурсанцар гэх ба төгсгөлд нь бөнжийн байх хэсгийг цулцан гэдэг. Цулцангийн хана маш нимгэн байдаг бөгөөд гадуур нь асар олон тооны нарийхан хялгас мэт судас завсаргүй хучсан байна. Эдгээр судасны хана ч мөн адил нимгэн тул дотор нь цус орж ирмэгц уудаг цаас мэт нэвтрэн цулцанд нүүрсхүчлийн хий ордог. Амьсгал авах үед цулцанд гаднаас орсон хүчилтөрөгч хялгасан судсанд орж, гаргах тоолонд нүүрсхүчлийн хий цулцанд солигдон орох байдлаар агаарын солилцоо явагддаг.

 

Харин ингэж солигдох боломжийг зүрхний баруун зүүн ховдол агших, тэлэх үедээ гүйцэтгэдэг юм. Өөрөөр хэлбэл зүүн ховдол хүчилтөрөгч бүхий цусыг эд эрхтэнд шахдаг бол баруун ховдлоор нүүрс хүчлийн хий агуулсан венийн судас дамжин өнгөрдөг онцлогтой. Хүн нэг минутад ойролцоогоор 16-18 удаа амьсгал авч гаргадаг ба энэ үедээ 6-10 орчим литр агаар сорж гаргана. Харин биеийн хүчний ажил хийх үед энэ хэмжээ 60-70 литр хүртлээ нэмэгддэг. Хүний уушиг 500-700 сая орчим цулцан, 14 сая цулцангийн нарийн гуурсуудтай, тэдгээр нь амьсгал авах гаргах тоолонд агшиж тэлж байдаг онцлогтой. Уушигны энэ байнгын ажиллагааг хэвийн байлгахын тулд амьсгалын дасгал, хөдөлгөөн хийж байх нь эрүүл амьдрах үндсэн нөхцөл болдог.

 

Олхонууд ШААБАР

Үндэсний мэдээ

продвижениепродвижениепоисковое продвижение сайта интернет магазинавзлом страницы в одноклассникахсумка для macbook air 11как получить кредит для открытия малого бизнесаfree casino slot machines for funxxx dubaicasino oyunu oyna bedavaPirelli p slotsпогода в мае отдыхбокс в марьинокредитка приватбанка универсальная условия погашенияденьги в долг под расписку абаканденьги в долг липецкденьги в долг в магнитогорскеподать заявку на кредиткуденьги в долг гражданам снгcartoon makerпосуда стекло москватуры австрия словакияtranslate italian to englisдепозитный процентв ваннуюпроизводство готовых домовжкб лечениеразработка логотипа фирмы


Уушиг бол амьсгалын гол эрхтэн
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex