Дуучин Женнифер Лопез реппэр Питт Буллтай хамтран саяхан “Dance again” хэмээх дуугаа дүрсжүүлж гаргасан байна. Энэхүү бүтээл нь дуучин бүсгүйн энэ онд гаргах студийн найм дахь цомогт багтаж магадгүй юм.
Же-Ло клипдээ найз залуу Каспер Смарттайгаа тоглосон нь тэдний хайр сэтгэлийн илэрхийлэл болж байна хэмээн шар хэвлэлүүдэд бичсэн байна. Дуучин бүсгүй “Твиттер” дэх блогтоо “Бид бие биенээ хайрлахаар заяагдсан шүү дээ” гэж бичжээ.
Сүүлийн үед дуучид Питт Буллтай хамтрах нь олширсон. Бүр түүнтэй хамтарсан л бол уран бүтээл нь хит болдог гэсэн ойлголт бий болжээ. Үүнийг дагаад Питт Булл ч нэлээд үнэтэй дуучдын жагсаалтад орсон байна. Тэрбээр саяхан Бразилийн бүтэн өнчин хүүхдийг асрах газарт 170 мянган ам.доллар хандивлажээ.
shock.mn