Гадуур их юм сонсогдох болжээ. Хүүхдээ айлын хашаа давуулаад шидчихсэн л гэнэ

Ээжээ..!! Гадуур их юм сонсогдох болжээ. Хүүхдээ айлын хашаа давуулаад шидчихсэн л гэнэ.
Эмнэлэгийн үүдэнд авчраад хаячихдаг гэнэ. Арван сар тээж төрүүлчихээд минийх биш гэж хэлдэг гэнэ. Их сонин юм аа ээжээ. Би таныг намайг төрүүлж өсгөсөндөө харамсдаг гэж бодсон үе цөөнгүй бий. Намайг харах болгондоо уур нь хүрч бухимддаг байх гэж бодсон үе ч цөөнгүй. Намайг бүдрэх болгонд хатуухан үгээр хурцалдаг байсныг чинь би ойлгоогүй ээ. Намайг унах болгонд зөөлөн аргадаад босгоход чинь би давардаг байжээ хааяа бодоход. Ээжээ та намайг хөлд орох гээд тэнтэгнэж явахад уначих вий дээ гэж нүднийхээ булангаар хардаг байсан байх. Өндөр юман дээр гараад гүйж явахад минь “Болгоомжтой” гээд маань мэгзэм уншдаг байсан байх.
2d6fe874cf5e21b078d18c0b72378c66big
Хол явлаа гэхэд минь “Нүднээс хол байвал сайн байна. Ойрхон байхаар хүн зовоогоод байх юм” гээд хатуухан дуугардаг ч , гараад явахад минь доголон нулимс унагаад “Үнсээд явуулах байсым” гэж амандаа бувтнадаг байсан байх. Ээжээ.. Харин би яадаг гээч. Таарсан хүн болгон намайг таньтай адилхан юмаа гэж хэлэх тоолонд одоо болтол би баярладаг. Таараагүй байхдаа ч хоолойг минь сонсоод ижилхэн юмаа гэж хэлэхэд нь би догдолдог. Өөртөө байгаа бүх мэнгэ,толбо, сэвх таных дээр байгаасай гэж би залбирдаг.Хэрвээ тань дээр минь байвал зүрх шууд л цээжээ зад татах гэж байгаа юм шиг хүчтэй цохилдог. Гэнэтхэн сая бодлоо.
Бага ангидаа байсан билүү цэцэрлэгт байсан билүү би танд зориулж хичээн байж сураад ирж дуу дуулж өгсөн дөө.
“ Инээх нь хүртэл ижлээ ижил гээд хэлэлцээд байх юмаа.
11100712475a3918original
Эндүүрмээр гэнээ би ээжтэйгээ
Эгэл аашны тань сайхантай
Эгнэхгүй байхдаа би хичээх л юмдаа ээжий минь” гээд л одоо та санадаг уу?
Бас тээр жил Ээж хад орчихоод буцаж явахдаа би урд суудал дээр унтчихсан, донсолгоотой замд толгой минь санжиганаад их л эвгүй нойрссон. Гэнэтхэн нэг их гоё дэр зүүдлээд зүүрмэглээд сэрвэгнэхэд хоёр хацарт минь та хоёр алгаа дэр болгоод хойд сандал дээрээс шоовойгоод суучихсан өөртөө нэг л эвгүй байрлалтай атлаа намайг тайван гэгч нь унтуулах гэж оролдож байснаа одоо та санадаг уу?
Аан тийн. Би Зургаа билүү Долоодугаар анги байсан санагдана. “Миний охин сайхан амьдарнаа. Чи чинь хаана ч байхгүй их ухаантай, хэнээс ч гарахгүй тийм их чадалтай, хэнд ч заяагаагүй ганцхан миний охин шүү дээ” гэж хэлэхдээ амьдралд минь гэрэл гэгээ оруулж, үхэхдээ ч мартахааргүй сайхан үг хэлснээ бас санадаг уу?
Бас ажлын газрын урлагийн үзлэгт унших гэж байгаа та шалгаад өг гээд “Ээжийтэйгээ өнгөрөөсөн наадам “ шүлгийг утсаараа уншиж өгөөд уйлуулж байсныг одоо та санадаг уу?
Ээжээ хүн ер нь сонин амьтан юм аа. Юугаач мэдэхгүй тэнэг төрчихөөд жаахан юм мэдээд эхлэхээрээ оодорч томроод дээрэнгүй гэж. “Би чаднаа Би чадна” гээд хэлчихвэл та надад дэндүү их итгээд сэтгэлээрээ дэмжиж байхад чинь дэмжсэнгүй гэж уурлаад таныгаа уйлуулж байснаа би санадаг.Хайралсан хайр чинь ихэдсэн ч юм уу хазгай муруй гишгэхэд минь хэзээ ч дундрахгүй тэр их хайраа тэнэгхэн надад илчлэх эцсийн арга чинь
“Би чамайг үхсэнд тооцлоо тэр нь надад амар байх. Ингэж яваад үхчихжээ гэвэл сэтгэлийн бэлтгэлтэй байя” гэж хэлсэнийг чинь би одоо хүртэл санадаг.
135402010
Ээжээ
Энэ хорвоо дээр танийхаа үр болж мэндэлсэндээ би баярладаг
Энэ орчлон дээр одоо хүртэл таньтай хамт байгаагаараа би бахархадаг
Энэ ертөнц дээр одоог хүртэл дэргэд минь байгаад тань би талархдаг
Энэ дэлхийн хэнд ч байхгүй ганцхан надад байдаг
Амьд Бурхан нь та болохоор би мөргөдөг юм. heart emoticon

заказать чехол на айфон 4sistanbul escort


ТА ӨӨРТ ТОХИОЛДСОН ЯВДАЛЫГ УНШИГЧИДТАЙ ХУВААЛЦАЖ ЯРИЛЦАХЫГ ХҮСВЭЛ medee99@yahoo.com ХАЯГААР ЗАХИДЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ!

ТА БҮХЭН БИДЭНД СЭТГЭЛ ЗҮРХНИЙ АСУУДЛАА УУДЛАН ЗАХИДАЛ ИРҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙГ ХҮНДЛЭН ЧИН СЭТГЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ ХАРАМГҮЙ ӨГӨХИЙГ ХҮСЬЕ

ХҮНДЭТГЭСЭН

WWW.MISS.MN

Гадуур их юм сонсогдох болжээ. Хүүхдээ айлын хашаа давуулаад шидчихсэн л гэнэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex