Таван ихэр охины хувь заяа тоглоом болжээ

1934 оны тавдугаар сарын 28-нд Канадын нэгэн фермерийн гэр бүлд 5 ихэр охин мэндэлж,дэлхийг шуугиулжээ. Тухайн үед охидыг “гайхамшигт ихрүүд”  хэмээн өхөөрдөж эз жаргал,сайн сайхны бэлгэдэл гэж байв. Охидын ээж ихэр хүүхэд тээж яваагаа зөнгөөрөө мэдэж байсан ч  5 ихэр охин гэдгийг төрөхдөө мэдсэн аж.мэдээгүй аж.  Дионы гэр бүлийнхэн охиддоо Ивонн, Аннет, Сесил, Эмили, Мари гэдэг нэр өгчээ.

Гэвч охидын хувь заяа төрсний дараахь сараас эмгэнэлтэй учирчээ.  Онтарио мужийн засаг захиргааны шийдвэрээр охидыг эх эцгээс нь хүчээр салгаж, Квинтлендийн музейд авчирчээ. Тэнд охидыг асрамжлан байлгаж,хүмүүст үзүүлж мөнгө олох эх үүсвэр болгосон байна. Охидын хувь заяагаар тоглох тоглоомын эхлэл энэ байжээ. Ихэр охид бол Канад улсын дурсгалт өмч,тиймээс төр засаг мэднэ  гээд ээж аавтай нь уулзуулахыг хориглож, тусгаарласан байна. Канадын засаг захиргаа эдийн засаг нийгмийн  хямралын жилүүдэд охидыг яг л музейн үзмэр шиг олон түмэнд үзүүлж, сая сая долларын орлого олжээ. Охидын зурагтай хуанли,хүүхэлдэй,бэлэг дурсгалын зүйл хэдэн саяараа зарагдаж байв.  Охидыг хэрхэн бизнес болгосныг бичлэгээс үзнэ үү.

Ихэр эгч дүүс хар нялхаараа  мөлжлөгийн золиос болсон нь тэр. Хүүхэд нас нь эз жаргалгүй өнгөрсөн ихэр охид өсч торних тусмаа сэтгэл санааны хямралд орж, хожим амьдралдаа алдаа болгоныг гаргажээ. Тэд насанд хүрэх цагтаа архинд донтож, нөхрөөсөө салж, сэтгэл санаагаар гутарч,зовлон болгоныг эдэлжээ. 1997 онд охидын гурав нь  Онтарио мужийн засаг захиргааг шүүхэд өгч, амьдралыг нь бусниулсан хүмүүсээс гомдол нэхсэн байна. Шүүх охидын зөв гэдгийг нотолсон тул хэдэн сая долларын нөхөн төлбөр гаргаж өгчээ. Хэдийгээр тэд мөнгөтэй болсон ч төр засаг,олон улс орон даяараа 5 бяцхан охины хувь заяа,амьдралаар  тоглосныг юугаар ч орлуулах аргагүй. Охидын хоёр нь амьд үлдэж,гурав нь сэтгэл санааны хямралаа дийлсэнгүй хорвоог орхижээ.

оригинальные чехлы для iphonebeautiful escorts


Таван ихэр охины хувь заяа тоглоом болжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: aimshigtai yum Огноо: 8 April 2015 Reply

orovdoltei yumaa, uzmer bolj usnu gedeg ….

Нэр: мари Огноо: 9 April 2015 Reply

Orovdoltei ymaa

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.