Хамгийн царайлаг 10 хөлбөмбөгч хэн бэ?

Ногоон талбайн элдэв сонин хачин мэдээллээр уншигчиддаа бэлэг барьдаг “Soccer 24” сэтгүүлийн өчигдрийн дугаарт нэгэн сонирхолтой жагсаалт тавигджээ. Учир юу гэвээс өнөө цагийн хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн царайлаг 10 тоглогчийг зарласан байна. Энэхүү шалгаруулалтад 500 гаруй хөлбөмбөгчийг нэр дэвшүүлсэн бөгөөд зөвхөн эмэгтэй фанатууд оролцсон байна. Ингээд манай гарагийн хамгийн дур булаам 10 тоглогчийн жагсаалттай танилцая.

10.Александро Пато

B-9-10
Бразилийн шигшээ багийн ойрын 10 жилийн ирээдүй гэгдэж байсан ч ужгирсан бэртлийн улмаас олигтой тоглолт үзүүлж чадахгүй байгаа Александро Пато энэхүү жагсаалтын 10 дугаарт бичигдэв. Өндөр нуруу, өтгөн хөмсөг, хар нүд гэхчлэн онцлог шинжүүдийг нь охид бүсгүйчүүд ийнхүү үнэлжээ.

9.Хазард

B-9-9
Английн премьер лигийн хамгийн техник сайтай тоглогч Эден Хазард царайлаг эрчүүдийн нэгээр бичигдэв. Хэдийгээр нуруу намтай ч түүний гаднах үзэмж хөлбөмбөг сонирхдог охидын харцыг эрхгүй булаадаг гэж Soccer 24 бичжээ.

8.Кака

B-9-8
Нэгэн цагт АС Милан, Реал Мадридын домогт тоглогчдын нэгээр нэрлэгдэж явсан Бразилын шигшээ багийн экс ахлагч Кака бол маргахын аргагүй сайхан залуу гэгддэг. Түүнийг Италид тоглох болсонд Милан хотын бүсгүйчүүд баярын жагсаал хийж байсан цаг ч саяхан. Латин Америк эрчүүдийн нийтлэг төрхийг агуулсан ч сайхан нүд, эрүүл шүд, уруул, хөмсөг, өндөр нуруу гээд Какаг аргагүй л бурхны хүү гэлтэй.

7.Фрэнк Лампард

B-9-7
Гоолын торгон мэдрэмж, авъяасын эх булаг, дундаршгүй хүч хөдөлмөр гээд супер Фрэнкиг тодорхойлох олон зүйл бий. Тэгвэл Фрэнк Лампард сайхан эрийн шинжүүдийг ч өөртөө агуулжээ. Нүүрний хэлбэрт нь тун зохицсон өргөвтөр шанаа, тэгшхэн хөмсөг нь Челсигийн экс домгийг энэ жагсаалтад бичигдэх үндсэн шалтгаануудын нэг болжээ. Тэрбээр царайлаг, нуруулаг төдийгүй гэр бүлийн амьдралд ч тун тогтвортой нэгэн юм.

6.Ройс

B-9-6
Германы шигшээ багийн довтлогч Марко Ройс өнөө цагийн өсөн дэвжиж буй шилдэг тоглогчдын нэг төдийгүй биеэ сайхан авч явдаг залуусын нэг. Талбайн гадна тун мэдрэмжтэй хувцаслаж, элдэв төрлийн нарны шилээр гангардаг түүний имиж олон охид, бүсгүйчүүдийн харцыг татдаг ажээ. Түүнийг жагсаалтын зургаадугаарт эрэмбэлсэн байна.

5.Фернандо Торрес

B-9-5
Холливудын жүжигчин баймаар гэж Фернандо Торресыг спорт сонирхогчид үнэлдэг. Түүний гаднах үзэмж олон сая охидын зүрхийг эзэмдэнэ. Испани эрчүүдийн сэвхлэг төрхийг илтгэх ч гялалзсан нүд, өндөр хамар нь Торрест тун ч зохижээ. Одоо Испанийн Атлетико Мадридад хүчин зүтгэж буй түүний стиль, имиж ямар ч үед цаг үеэсээ хоцордоггүй.

4.Эль Шарави

B-9-4
“Бяцхан Фараон” хочит Стефан Эль Шарави үе тэнгийнхнээсээ ур чадварын хувьд тасран одож, ах нартайгаа эн тэнцүү хүч үздэг. Харин түүний хөлбөмбөгчний төрөлхийн авъяасаас гадна цэвэрхэн царай, содон үсний засалт нь энэ жагсаалтад урдуур байр эзлэхэд хүргэв. Тэрбээр Итали бүсгүйчүүдтэй үе үе учир ургуулж, хайр дурлалын тал дээр тогтворжиж амжаагүй төдийгүй олон ч охидтой болздог аж.

3.Агуэро

B-9-3(1)
Гялалзсан нүд, бадриун биетэй Серхио Агуэро багийн л хөдөлгөөнтэй хүүхэд байсан тухай ойр тойрныхон нь ярьдаг аж. Тиймдээ ч намхан нуруутай ч хурдтай тоглогч гэдгээ харуулдаг. Марадонагийн хүргэн байсан тэрбээр эхнэр хүүхдээ орхисон шуугиан нь намжаагүй байна. Ямартай ч Soccer 24 сэтгүүлд санал өгсөн охид түүнийг тун урдуур байранд аваачив.

2.Кристиан Роналдо

B-9-2
Португалийн шигшээ багийн супер од, дэлхийн шилдэг тоглогч Реал Мадридын гол хөдөлгүүр Кристиан Роналдо талбайн гадна ч загварын ертөнцийнхний дунд нэр хүндтэй. Тэрбээр алдарт Calvin Klien-ий нүүр царай болохоос гадна үнэртэй ус, алдартай брэндүүдтэй гэрээлж, сайхан биеэ гайхуулдаг юм. Түүнийг энэ жагсаалтад хоёрт бичигдсэнийг гайхах шаардлагагүй билээ. Мөн Роналдогийн хувьд саяхан Оросын мисс Ирина Шэйкээс хөндийрсөн шуугиан намжаагүй байна.

1.Бекхэм

B-9-1(1)
Английн шигшээ багийн экс ахлагч Дэвид Бекхэм их спортоо орхисон ч ганган хувцаслалт, мэдрэмжтэй үсний засалтаа орхих болоогүй. Реклам сурталчилгаанаас жилдээ л 20 гаруй сая ам.доллар халаасладаг түүний хувьд Английн залуусын бэлгэ тэмдэг болсон хэвээр байна. Soccer 24 сэтгүүлд санал өгсөн охидын 56 хувь нь Бекхэмийг мөрөөдлийн залуугаараа сонгожээ. Т.Бат Мэдээний эх сурвалж: http://time.mn/61776Мэдээний эх сурвалж: http://time.mn/61776

силиконовый чехол для iphone 3gsescort servises


Хамгийн царайлаг 10 хөлбөмбөгч хэн бэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex