Орц: Үхрийн мах 400-500 гр,
төмс 4-5 ширхэг,
Лууван 2 ширхэг,
Бөөрөнхий сонгино 1 ширхэг,
Сармис 2-3 хумс,
Гоньд, халиар мэтийн ногоог амт, өнгө оруулагч болгон ашиглана.
Мөн үрлэн перец, лаврын навч, давс, укроп зэргийг өөрийн хүссэн хэмжээгээр хийнэ.
Хийх арга: Том биш шоо хэлбэртэй хэрчсэн махыг ялимгүй давсалсан буцалж буй усанд хийгээд 30-40 минут чанана. Буцалж байх зуур дээгүүр нь хөвөх нитгэлийг хамж аваад жижиглэж хэрчсэн сонгино, цагираглан хөшиглөсөн лууван, гоньдыг шөлөндөө хийж, 2-3 минутын дараа чанаж нухсан төмсөө хийнэ.
15 минут буцалгасны эцэст лаврын навч, перец, үлдсэн дэвсаа хийх ба 5-7 минут болоод кастрюлаа гал дээрээс аваад тэр даруй жижиглэж хэрчсэн сармисаа хийнэ.
Ингээд шөлөө битүү таглаад 5 минут байлга. Ингээд порц бүрт укроп, халиар зэрэг ногоонуудыг бага зэрэг цацаж өгвөл хоолны өнгө үзэмж сайжрах болно.