Би нөхөртэйгээ 3 жил гаран үерхэж байгаад суусан. Одоо манай хүү 8 сартай овоо том болж байна. Эхэндээ хэцүү байсан, хүүхэд өсгөх тийм ч амар зүйл биш юм байна лээ. Хүүгээ дөнгөж гаргаад удаагүй байхад нөхөр маань гэрээсээ ч гарахгүй хүү бид 2-г халамжлаад сайхан байсан. Гэтэл хэдэн сарын өмнөөс манай хүний гэртээ эрт ирэх нь багасаж сүүлдээ хонон өнжин хэл сураггүй алга болдог боллоо. Яагаад байгаа учрыг нь асуухаар ажил ихтэй байлаа, ажил эрт тарахаар нь шөнөжин таксинд явж ирлээ гээд л олон шалтаг тоочдог болсон. Бас хэт их асуухаар уурлаад тэр чигээрээ гараад явчихна. Надад 3,4 ч удаа гар хүрээд байна.
Хүүхэд төрүүлсэн хүн чинь таргалаад царай зүсээ ч анхаархаа болиод, гэртээ байгаад байгаа болохоор өөр хүнтэй болчихсон юм бол уу гэж боддог боллоо. Би одоо ингээд нөхөртэй л гэсэн нэртэй болохоос гэртээ хүүхэдтэйгээ байдаг бэлэвсэн эхнэрээс ялгаа алга болж байна. Би одоо яах ёстой юм бол. Надад зөвлөөч.