Дуучин Мэрай Кэри христмасын баярын тухай өгүүлэх шинэ кинонд тоглох гэнэ. Сэдвийг нь хараахан олоогүй байгаа ч, энэ киноны санааг Мэрай Кэри гаргаж, өөрийн найз найруулагч Бретт Рэтнеритэй хамтарч ажиллахаар болсон бөгөөд “RatPac Entertainment” компани тус киног бүтээхээр болжээ.
Дуучин бүсгүй энэ кинонд гол дүрийг бүтээх юм байна. Киноны агуулгын талаар тодорхой мэдээлэлгүй байгаа ч, дуу хөгжим сэтгэл хөдөлгөм мөч бүхэнд аз жаргалыг авчрах хүчтэй байдаг гэдгийг үзэгчдэд харуулж мэдрүүлэх аж.