Эмэгтэй хүний нүүр будгийн бийр олон янз байдаг. Үүнд:
Нэг: Хацрын энгэсэг тавихад зориулагдсан бийр:
-Иш нь богино, үс нь урт бөгөөд хажуугаас нь өөлж бөмбөгөр хэлбэртэй болгосон байдаг. Явдал дундаа ашиглах зориулалтай.
Хоёр: Хацрын энгэсэг тавихад зориулагдсан бийр:
-Үсийг нь нэг талаас нь бага зэрэг дугуйруулж тайрсан хэлбэртэй тул будахад эвтэйхэн байдаг.
Гурав: Илүүдэл пудр ба будгийг авдаг бийр:
-Санамсаргүй тохиолдлоор их пудр нялах юм уу нэг будгаас нөгөө уруу уусгаж будаж чадаагүй бол энэ бийрээр түргэн шүргүүлж илээрэй.
Дөрөв: Пудрийн бүдүүн бийр:
-Энэ нь тарж бутарсан пудрийг цуглуулж арьсанд жигд нялж өгдөг.
Тав: Гэгээн өнгөтэй тень тавихад зориулсан бийр:
-Хоёр талаас нь дугуйруулж өөлсөн хэлбэрийн өргөн үстэй, иш нь нарийн энэ бийр ялангуяа нүдний аньсага будахад нэн хэрэгтэй.
Зургаа: Хүрээ татахад хэрэглэдэг бийр:
-Үс нь тун хатуу тул уруулыг яг ирмэгээр нь дагуулан татахад эвтэй. Энэ бийр будагний хэмжээг тун сайн тохируулж өгөх тул илүү нялагдах нь бага. Уруулаа будсан ч болно.
Долоо: Сормуусны сойз сам:
-Сормуусанд илүүдэл тушь нялагдсан үед сойзоор аваад, хоорондоо наалдахаас сэргийлэн самаар нь самнадаг.
Найм:Зовхины бийр:
-Зуйван хэлбэрийн өтгөн богино үстэй энэ бийр зовхийг зөөлөн, тунгалаг болгож өгдөг.
Ес: Нүдний бийр:
-Энэ бийр нь шовх үзүүртэй нарийн учраас зовхин дээрээ жигд тод зураас татахад таарна.
Арав: Хөмсөгний бийр:
-Ташуу тайрмал хэлбэртэй зузаан үс нь хөмсөгний хэлбэрийг даган сайхан будах ба будгийг жигдэлж өгнө.