Эмэгтэйчүүдийн хамгийн их сэтгэл зовоосон асуудал хөгшрөлт. Хөгшрөлтийн анхны шинж тэмдгийг мэдрээд сэтгэл зовнидоггүй эмэгтэй хүн гэж үгүй.
Нүүрэнд үрчлээ үүсч, гарын арьсанд бүдэгхэн толбо үүсэх нь хөгшрөлтийн анхны шинж тэмдэг юм.
Хөгшрөлттэй тэмцэх энгийн зөвлөгөөг та дагаад хэвшвэл залуу насаа удаан хадгалах болно.
Унтах цагаа нэм
Удаан хугацаагаар нойр муутай явах нь нүдний доор бор хүрээ татаж, зовхи сулрахаас гадна нүүрний арьс өнгө амархан алддаг.
Нойр багатай байж хэвших нь биеийн жин нэмэгдэж, дархлааг сулруулдаг сөрөг талтай.
Иймээс гоо сайхан байдлаа хадгалах гол нөхцөл бол нойр юм.
Ингээд нойргүйдлийг давах зөвлөгөөг хүргэж байна.
Унтлагын дэглэм сахь
1.Унтахаар хэвтдэг хэвшмэл цагаасаа өмнө орондоо ор.Өглөө орноосоо босох гэж бүү яар, сэрэнгүүтээ сайхан зүйл бодож өөртэйгөө ярьж хэдэн минут тайван хэвт.
2.Орой орондоо ороод л гэрлээ унтраа. Бүдэг гэрэл ч нойрны гормон, мелатонины ялгаруулалтыг зогсоодог тул хүний нойрыг заавал хулжаадаг. Унтлагын өрөө аль болох харанхуй байх нь тохиромжтой.
3.Унтахын өмнө бүлээн, хөөстэй ваннд ор. Биеийн хэм багассанаар зүрхний цохилт тайвширч нойр хүрдэг.
Гарны хөгшрөлтийг бүү орхи
Хөгшрөлтийн анхны шинж нүүрэн дээр бус гар дээр илэрдэг гэдгийг мартуузай.
1.Тиймээс гараа хөгшрүүлэхгүйн тулд нүүрнийхээ адил арчил. Ингэхдээ гадагш гарах бүртээ нарны хамгаалалттай тос SPE нь 15-аас доошгүй хамгаалалттай тосыг түрхэж хэвших хэрэгтэй.
2.Хумсаа аль болох гэгээлэг лакаар будвал илүү залуу харагдана. Гэхдээ дулаан зөөлөн өнгийг сонгох хэрэгтэй. Бүдэг ягаан өнгийн лак ямар ч тохиолдолд сонгодог байх болно. Дугуй богино хумсанд хурц улаан өнгийн лак зохидог.
Хүзүү таны насыг тодорхойлно шүү
Хүзүүний арьсны хөгшрөлттэй хэрхэн тэмцэх вэ. Мэдээж тосыг зөв хэрэглэж занших нь чухал.
1.Нарны хамгаалалт нь SPF 30 тай тос хамгийн сайн үйлчилгээтэй байдаг. Ийм тосыг өдөр бүр хэрэглэж занш.
2. Нүүрний арьсаа орой бүр цэвэрлэдэг шигээ хүзүүний арьсаа цэвэрлэж сур. Ингэхдээ зөөлөн сүүн шингэн байвал илүү тохиромжтой.
3. Антиоксиданттай өдөр тутмын тос нь эрт үрчлээ үүсэхээ сайн хамгаалдаг.
Шингэн суурь крем сонго
Нас ахих тусам суурь кремийг зөв хэрэглэх хэрэгтэй. Учир нь буруу хэрэглэвэл үрчлээсийг тодотгодог. Харин зөв хэрэглэвэл царайг өнгөлөг, өөгүй залуу харагдуулдаг. Ингэхдээ шингэвтэр суурь кремийг сонгоорой. Энэ нь арьсыг чийгшүүлж өгдөг. Гэхдээ л суурь кремын өмнө чийгшүүлэгчтэй тос заавал түрхэх хэрэгтэй.
Чийглэг арьс будаг сайн хүлээн авдаг шүү дээ. Ус чийгийн дутагдлаас болж хүний арьс, тэр тусмаа нүүрний арьс үрчийж хуурайшдаг. Мөн арьс тослог чанараа алдах нь чийглэг байдлаа алдах суурь болдог тул тэжээлийн чийгшүүлэгчтэй тос нас ахих тусам өдөр тутмын хэрэглээ байх ёстой гэдгийг санаарай.