Эрэгтэй хүн маш их ажилтай гээд чамтай уулзахаас зугтаад бас хүйтэн хөндий болсон байвал чамд түүнийг өөр хүүхэнтэй болжээ гэх бодол төрж эхэлнэ.
Цаадах чинь мэдээж тас гүрийх боловч доорхи 15 шинж зан авир, үг хэлэнд нь илэрч байвал үнэхээр өөрийг чинь хуурч байгаа гэсэн үг.
1.Гэнэтхэн чамд учиргүй халамжтай, анхааралтай болж хүсэл бүрийг тань гүйцэтгэх гэж оролдоно.
Урьд нь хамт тоглолт үзье эсвэл эмээг тань эргэе гэхэд цааргалаад хойш суугаад хөдөлж өгдөггүй байсан. Тэгтэл гэнэт чамайг хайрын үгс , цэцгээр дараад эхэлнэ. Сэтгэлзүйчдын үзэж буйгаар энэ нь чамайг төөрөгдүүэх гэсэн овжин арга гэнэ. Найз залуугынхаа гэнэтийн хайр халамжинд толгой нь эргэсэн хүүхднүүд мань эрийг цаагуураа яаж бужигнуулж байгааг огтхон ч тааварладаггүй гэнэ.
2. Бэлгээр дарж эхэлнэ.
Өмнөх шинжтэй төстэй. Чи гайхаж “Юу болоов” гэж асуухад мань эр “ашигтай наймаа хийгээд овоо юм унагалаа. Тэгээд хайртыгаа баярлуулья гэсэн юм” гэж хариулна.
Үнэн хэрэгтээ чамд учруулсан хохирлоо нөхөн төлж буй хэрэг юм. Өөр хүүхэнтэй явалдаж байсныг чинь мэдэнгүүт “Тэгсэн, гэхдээ чамд учруулсан хохирлоо би нөхөн төлсөн” гэж хэнэг ч үгүй хариулах болно.
3. Сүүлийн үед жигтэйхэн яхир ууртай болно.
Чиний хэлсэн үг хийсэн үйлдэл болгоныг өлгөж аваад бөөн хэрүүл үүсгэнэ. Тэгээд л учиргүй уурлаж гоморхсон амьтан чамайг орхин хаалга саван одно. Тэгээд шөнөжин алга болчихоод үүрийн дөрвөн цагт нэг юм орж ирнэ.
“Хаачсан бэ” гэхэд чинь “Чамд ямар хамаатай юм” гэж хэдэрлээд хэвтээд өгнө. Үнэн хэрэгтээ нөгөө хүүхэнтэйгээ уулзахын тулд шалтаг хайн хэрүүл үүсгээд гарч одсон хэрэг.
4. Хэрүүл маргааны үед маш хатуу байр суурьтай байна.
Урьд нь шууд л чиний өмнө сөгдөн уучлалт гуйж эвлэрдэг байсан бол одоо бол ёстой гонж. “Тэгвэл хоёулаа больё л доо” гэж томорно. Салалтын шалтгааныг чамд тохох санаатай байна.
5.Чамд эелдэг боловч цаанаа л нэг хүйтэн ёозгүй, ер нь ойлгомжгүй байдал гаргана.
Бүх эрчүүдэд хүнд бас хямралын өдрүүд гэж бий. Гэсэн ч хоёр хүүхэнтэй зэрэг явдаг залуу нэгтэй нь муудалцсан уураа нөгөөдөхдөө гаргадаг гэнэ. Түүнээс биш ажил нь бүтэхгүй байх ядрах зэрэг хоёрдугаар шалтгаан юм.
6.Чамтай сэтгэлээсээ ярилцахаа больж, дуртай, дургүй үг сольж эхэлнэ.
Цаадахад чинь чиний хүсэл бодол, санаа сэтгэл падгүй болжээ.
Өөрийнхөө юу бодож байгааг ч чамтай хуваалцахыг хүсэхгүй байна. Өөр хүүхэнтэй болмогц эрчүүд санаатайгаар өөрийгөө хааж халхалж эхэлдэг. Бас гэр орныхоо талаар ч санаа тавих нь багасна. Урьд нь засвар хийнэ, шинэ буйдан авна гэж ярьж байсан бол одоо бараг мартсан.
7. Хэнтэй юу ярьж байгаагаа чамаас нууж эхэлнэ.
Ажлын газраас залгаж байна гэсэн атлаа утсаа бариад тагтан дээр гарна. Эсвэл жорлонд ороод түгжчихнэ. Бүр 10,20 минут өнгөрчихөөд байхад гарахгүй шүү. Ялангуяа хаалгаа түгжсэн бол шууд сэжиглэх хэрэгтэй.
Ер нь хүнд ямар нэгэн нууцлаг зүйл бий болмогц өөрийгөө тойруулан сэтгэлзүйн төдийгүй биет хана хэрэм босгодог.
8.Нөхөр чинь чамд зориулж цаг гаргахаа болино.
Байнга л гадуур уулзалттай гээд алга болчихно. Хагас бүтэн сайнд ч ажилтай гээд үзэгдэхээ болино. Тэгээд хааяа нэг гэртээ байвал зурагт гөлрөөд суучихна. Чамтай, чиний тухай ярихаас зайлсхийнэ. Та хоёрын харилцаа тэг заана гэсэн үг.
9. Шинэ хувцас, сүрчиг хэрэглэн, үсээ дэгжин маягаар засуулан өөрийгөө өөд нь татаж эхэлнэ.
Сахлаа өдөр бүр хусдаг болно. Яагаад гэнэтхэн имижээ өөрчилж гадаад төрхөндөө анхаарах болов гэдэг сэжигтэй асуудал даа.
10. Ярианы үг хэллэг нь гэнэт өөрчлөгдөнө.
Урьд нь хэзээ ч хэрэглэж байгаагүй гадаад, дотоод үг урсгаж гарна.
11.Сонирхдог зүйлсэд нь өөрчлөлт гарна.
Өмнө нь танай хүн 60-70-аад оны алтан үеийнхнийг сонсдог, магтдаг байсан бол гэнэт л “Киви”,”Татар”-ыг сонирхоод эхлэх вий.
12.Чиний гадаад төрхийг шүүмжилж эхэлнэ. Урьд нь чиний урт намирсан үсэнд дуртай байсан. Гэтэл одоо яасан их шампунь, саван хэрэглэдэг юм гээд үглээд байдаг болчихож. Дараа нь чиний хийсэн хоол ундыг голж, шилж эхэлнэ. Ямар их тостой хоол юм, давс нь ихэсдсэн байна гээд л.
13.Ажлын газрынхаа юм уу таньдаг нэг хүүхнээ муулаад эхэлбэл чи сэжиглэх хэрэгтэй.
Эрчүүд дуртай байгаагаа дугүй зүйлээрээ халхавч хийх гэж оролддог.
14.Өөртэй чинь загас наадуулхаа болино. Жигтэйхэн ядарч унах гахсан юм гэртээ ирнэ. Тэгээд арай гэж нэг юм та хоёр унтвал дургүйд хүчгүй гэсэн хандлага гаргана.
Чамд таашаал өгөх талаар бодох ч хэрэггүй. “Үүнээс илүү яалгах гээд байгаа юм” гээд л буруу хараад унтаад өгөх вий.
15.Чиний хайр халамжаас татгалзаж эгдүүцэж эхэлнэ.
Чамайг энхрийлж дуудахаа ч болино. Урьд нь чамайг хайраа, ханиа гэдэг байсан бол одоо чи хамгийн сүүлд хэзээ тэгэж хэлснийг нь ч санахаа байна.