Дэлхийн нийгмийн сүлжээний хамгийн олон хэрэглэгчтэй “Фэйсбүүк” цахим хуудас гар утасны инстаграм программд зориулж нэг тэрбум ам.доллар зориулахаар боллоо гэж компанийг үндэслэгч Марк Зукерберг өчигдөр мэдэгджээ.
Тэрбээр “Гэр бүл, найзынхаа зургийг шилжүүлэхэд илүү хялбар болно. Одоо инстаграмын багийнхан гар утсанд зориулан таны хүссэн зургийг чөлөөтэй шилжүүлэхэд саад болохооргүй зүйлсийг бүтээж байна” гэжээ.
Тус программд зураг, дүрсээ хөгжилтэй, сонирхолтой байдлаар өөрчлөх, түүнийгээ хуулах цэс илүү сайжрах аж. Энэхүү программыг анх 2010 онд гаргаж олон нийтэд түгээсэн.
Эхлээд iOS, Андройд үйлдлийн системүүдэд ачаалласан бол цаашид бүх үйлдлийн системтэй гар утсанд ашиглаж болохоор болно. Инстаграм программын баг 13 ажилтантай бөгөөд АНУ-ын Калифорни мужийн Сан-Франсиско хотод байрлан ажиллана. Үүнийг анх “Фэйсбүүк”-ийн Кэвин Сюстром, Майк Криегер нар санаачилсан юм.
Т.Арьяа