Сөүлд Монголын загварын шоу болжээ

zaluu_55287866a709f_1Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан БНСУ-д суугаа ЭСЯ-наасМонголын Шилмэл загварын төвтэй хамтран Үндэсний хувцасны загварын шоу, урлагийн арга хэмжээг 4 дүгээр сарын 7-9-нд Сөүл хотноо зохион байгуулав. Солонгосын Үндэсний Ассамблей, Лотте зочид буудал, Жүнан их сургууль дээр тус тус болсон энэхүү шоу арга хэмжээг Солонгосын төр, засгийн байгууллагын удирдлага, парламетын гишүүд, бизнес эрхлэгчид, урлаг соёлынхон, Сөүл дэх гадаадын ДТГ-ын тэргүүн, дипломат ажилтнууд, монгол иргэд өргөнөөр үзэж сонирхов. Шоу арга хэмжээг“Ж интертаймент” студийн продюсер Д.Ганболд найруулж, дизайнер Ж.Цэлмэг, Д.Өнөболор нарын эсгий, торго, ноолууран болон гоёлын нийт 66 загварыг манай загвар өмсөгч нар үзүүлж сонирхуулсны зэрэгцээ хийлч Ч.Дэлгэрцэцэг монголын сонгодог бүтээлүүдийг тоглож үзүүллээ. Арга хэмжээний үеэр монголчуудын түүх, соёл, ахуй амьдрал, эх нутгийн байгалийн тухай, мөн хоёр орны харилцааны болон Монгол Улс ардчилсан нийгэмд шилжих үеийн түүхэн ховор зургуудыг дэлгэн харуулсан“Талын салхи” гэрэл зургийн үзэсгэлэнг нийтэд сонирхуулав

 Харилцааны 25 жилийн ойн дээрх соёлын арга хэмжээг Солонгосын дотоодын хэвлэл мэдээллээр өргөн сурталчилж, өдөр тутмын гол хэвлэлүүд“Чосөн илбо”, “Korea Herald”, “Korea Times” сонин, мөн Монголын үндэсний телевиз тусгайлан сурвалжилсан байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулах ажилд Монголын ГХЯ, БСШУЯ, Уран зургийн галерей, мөн Намянжү хотын Монгол соёлын хотхон, Солонгосын бизнес эрхлэгчид дэмжлэг үзүүлжээ.

аквалоо ценыhottest girls on craigslist


Сөүлд Монголын загварын шоу болжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.