Эвтэйхэн хувцаслаад гуалиг сайхан харагдаж болно

XXI зуунд тахлын тоонд таргалалт цохиж л явна.

Суудлын ажил, өдөлгөөний хомсдол, өвчин эмгэг, буруу хооллолт зэрэг олон шалтгаанаас үүсдэг таргалалт нь хүмүүсийн толгойны өвчин болоод байгаа.

Үүнтэй зэрэгцээд таргалалтаас ангижрах олон төрлийн арга ч гарч ирсэн.

Нөгөө нэг хэсэг нь хоолоо сойж ядаргаанд орж байхад нөгөө хэсэг нь төрөл бүрийн эм бэлдмэл ууж биедээ өвчин нэмэх нь ч бий. 

Сайхан харагдахыг хүсэхгүй хэн байхав.

Fashion-Girl-Dress

Хамгийн гол нь өөрт юу хэрэгтэйг мэддэг байх хэрэгтэй.

Өдөржин сандал дээр сууж таргалчихаад эм ууж турна гэвэл харганы ноосыг түүж эсгий хийхийн үлгэр болно.

Хүссэнээрээ турж, дуртай хувцсаа шилж өмсөхөд туслах хамгийн найзварта, энгийн арга бол хөдөлгөөн, зөв хооллолт гэдгийг бүх цаг үеийнхэн хүлээн зөвшөөрдөг.

Өнөөдөр ч энэ байдал өөрчлөгдөөгүй.

Харин жаахан байтугай махлаг байх үедээ хэрхэн гоолиг сайхан харагдах вэ.

 

Тарган харагдахаас хэрхэн аврагдах вэ?

 

Махлагдуу биетэй таныг саяхан тааралдсан танил чинь харчихаад “Хүүе чи турчихаа юу” гэж дуу алдаж байсан уу?

Тийм бол та хувцсаа тохируулж өмссөн гэсэн үг.

Яг л хувцас бурхан, бие чөтгөр гэдэг шиг.

Хүн бүр тэгш, сайхан бие галбиртай байх албагүй шүү дээ. Харин дутагдлыг давуу тал болгох шид хувцсанд байдаг.

Тиймээс зөв хувцаслалтын аргыг өөрийн болгосон цагт бусдаас юугаараа ялгагдахав.

 

Хувцасны ид шид буюу туранхай харагдах энгийн аргуудыг сонирхуулж байна.

 

-Хамгийн эхний алхам бол хүн бүрийн мэддэг бараан өнгийн хувцас.Өө сэв бүхнийг далдалдаг энэ өнгө махлаг биетэй хүмүүсйн аврагч гэж хэлж болно.

Харин эсрэг өнгө нь тарган биеийн “гоо сайхныг” гайхуулж өгнө дөө.

Тиймээс тод өнгийн хувцаснаас татгалзах нь тарган гэдгээ нуух хамгийн амархан арга.

 

-Буруу галбиртай биеээ нуух бас нэг арга бол хүзүүгээ ил гаргах. Өөрөөр хэлбэл, задгай энгэртэй цамц урт хүзүүтэй харагдуулдаг бөгөөд туранхай өндөр харагдахын эхлэл болох юм.

 

6d6de18c-eeef-4056-b81c-94ec822450ce.jpg

-Махлаг биеийг улам тодотгодог зүйл нь хөндлөн судал. Ийм судалтай хувцас нь хүнийг улам өргөн харагдуулж, байгаагаас нь илүү  “бүдүүрүүлдэг”.

Харин та судалтай хувцсанд дуртай бол босоо судалтайг сонгох хэрэгтэй шүү.

 

-Биеийн доголдлыг дарах бас нэг арга бол гоёл чимэглэлийн төрөл бүрийн бүс. Хүмүүст анзаарагддаг тэр өө сэвийг дарахад бүс тус болно.

Харин хэтэрхий өргөн бол улам бүдүүн харагдуулна. Гурван см-ээс өргөнгүй байхад л яг жор нь гэсэн үг.

 

-Дүүжин өмд ч бас тус болно. Ийм богино өмд нь өндөр, туранхай харагдуулдаг. Харин олон хуниастай эсвэл нарийн богино банзлаас татгалзах нь өөрийгөө муухай харагдахаас аврах болно.санаторий аквалооtop escort agency


Эвтэйхэн хувцаслаад гуалиг сайхан харагдаж болно
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.