Биеийн илүүдэл үсээ авах аргууд

20141203-044

Биеийн илүүдэл үсийг хэрхэн яаж зохицуулах талаар ихэнх ээжүүд охиддоо сайтар зөвлөж чаддаггүй  мэт санагддаг. Маш олон охид маш багаасаа үсээрээ оролдоод тоглочихсон байдаг нь харамсалтай /me too/. Би 8-р ангидаа бассейнд орохоосоо ичээд байна гэдэг балай шалтгааны улмаас цаасны хутгаар шилбээ хусаад, энд тэнд нь зүсээд баллаж өгч билээ. Мэдээж хэнд ч хэлээгүй л дээ. Ээж бүр дараа нь чиний хөл ямар аймар юм бэ, хуссан уу???? -ҮГҮЙ, Юу яриад байгаан /тас гүрийлт хийсэн/ Жилийн дараа ээж мэргэжлийн вакс хийдэг эгч дээр дагуулж очиход хүртэл ямар аймар юм бэ, өөрөө хуссан л байна даа гэж байж билээ. Одоог хүртэл тэр вакс-чин эгч дээр очдог. Манай нэг найз хүртэл үнэнч фен нь болсон. Эгчийн дүү нар ядаж 17 хүртлээ, үнэхээр үсгүй бие зайлшгүй шаардлагатай болтоо тэсээрэй. Хэр эрт хусаж эхлэнэ төдий чинээ илүү ургадаг. За тэр ч  яах вэ.

1. Хамгийн түгээмэл арга бол зүгээр л хусах. Маш болгоомжтой байх хэрэгтэй шүү. Анхаарах зүйлс:
          – Хусагч хутгаа хоёр долоо хоног бүр заавал сольж байх шаардлагатай. Таны бодсноос ч хурдан үзүүр нь мохдог шүү, мөн угаалгын өрөөнд буюу чийгтэй газар хадгалвал амархан мохно. Мохоо хутгаар хусах маш аюултайгаас гадна үс тун амархан буцаагаад сагсайна. Сагсайхдаа нэгэн жигд бус урт бүр урт, богино гээд хэдэн тийшээ арзайгаад дараагийн удаа хусахад их хүндрэлтэй болно.
         - Хусагчаа хэнтэй ч /ойр дтоны, ээж ч байсан хамаагүй/ битгий соль, хувааж хэрэглэ. Хутга нь хувийн ариун цэвэртэй асар их холбоотой. Арьс болон үл яилгхан жижиг цусаар ихэнх өвчин халддаг. Манай оронд гепатит гэж аймар юм их түгээмэл байдгийг санах хэрэгтэй.
         - Заавал зориулалтын тос хэрэглэ. Оливийн тос, наранцэцгийн, наргил модны гээд хүссэн тосоороо орлуулж болно. Хамаагүй үр дүнтэй хусалт болно шүү.
         -Доороос нь дээш нь буюу үсний ургалтын эсрэг чиглэлд хусвал арьстай илүү ойрхон авагдана.

2. Вакс. Дээр дурьдсанчлан миний хамгийн дуртай илүүдэл үснээс салах хэлбэр. Анх удаа хийх гэж байвал заавал мэргэжлийн хүн дээр очиж хийлгэх хэрэгтэй. Нэгэнт мөнгөө төлж байгаа юм чинь ийм төрлийн аппарат байвал битгий хийлгэ. Гэртээ худалдаж аваад ч нэг их нэмэргүй санагдсан. Ашиглахад төвөгтэй, дээр нь ихэвчлэн чанаргүй вакс-р цэнэглэгддэг. Энүүгээр өөрийгөө 2 ч удаа түлсэн дээ. Онгорхой, ваксаа халаагаад хутгаж аваад түрхдэг бол халууныг нь тохируулчихна, дээр нь сайн вакс хэрэглэгддэг юм шиг санагдаад байдаг. Ер нь ваксыг сард нэг л удаа хийх шаардлагатай байдаг болохоор сайн хийдэг хүн дээр очоод хийлгэчихэд амар байдаг. Гэртээ бүх багаж хэрэгслүүдийг худалдаж авахад 150000 орчим төгрөг болдог гэж сонссон. УИД-н нэг давхарт хэрэгслүүдийг зардаг. Гадуур их зарагддаг Veet-г сайн мэдэхгүй байна, халаадаг нь гайгүй байж мэдэх л юм.

3. Лазер. Лазерт ганц удаа ороод л бүх үс унана гэж бодож байвал эндүүрэл. Дор хаяж гурван удаа орж байж үр дүнд хүрдэг гэнэ. Лазерийн туягаар үсний уутанцарыг шарахад уутанцар агшаад үс дахин ургах боломжгүй болгодог юм байна. Нэгэн төрлийн хагалгаа тул өөрийн гэсэн эрсдэлтэй. Нэг их хүсээд байх юм биш шиг санагддаг. Лазерт ород маш эмзэг арьстай болсон олон хүн мэднэ. Орох эмнэлэг, багаж, эмчээ сайн судлаарай.купить iphone 3gs в спбa level dubai escorts


Биеийн илүүдэл үсээ авах аргууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: Anonymous Огноо: 15 April 2015 Reply

Монгол гоо сайхнууд нэг удаагийн вакс хэрэглэдэггүй. том савтай юмыг хэдэн ч хүүхэд хэрэглэдэг юм бүү мэд. үнэтэй салонууд нь хүртэл 1 удаагийн юм хэрэглэж мэддэггүй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex