Тамхинаас гарах өдрөө тодорхой товло
Өөрийнхөө энэ шийдвэрийг бодит үйл хэрэг болгож баталгаажуул. Таныг тамхи татахад хүргэдэг нөхцөл байдлын талаар бодож, дүгнэлт хий.
Тамхинаас татгалзсанаар танд ямар давуу байдал бий болох талаар сайтар бод.
Тамхинаас гарах талаар өөрийн гаргасан шийдвэрийнхээ тухай найз нөхдөдөө ярьж, тусламж дэмжлэг үзүүлэхийг хүс.
Бэлтгэл ажил
Бэлтгэлийг сайн хангах нь үр дүнд хүрэхийн тал хувьтай тэнцэнэ. Энэ нь тамхинаас татгалзах үйл явцын салшгүй хэсэг юм.
Тамхи нь нэг л мэдэхэд таны өдөр тутмын салшгүй зүйл болсон байдаг. Тамхинаас татгалзах нь сайн нөхрөөсөө татгалзаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Гэвч олон хүн ийм зоримог шийдвэр гаргаж, муу зуршлаасаа салж чадсан байдаг.
Ингэхийн тулд хүн бүр зөвхөн өөрийн сэтгэл, өөрийн гэсэн арга барилаа хайж л олох хэрэгтэй. Тамхинаас гарах үеийн зовиур хөнгөн болон нэлээд хүнд байдлаар явагдаж болно.
Тамхи татах дур хүслээ намжаахын тулд түүний оронд юу хийж болох талаар бодох хэрэгтэй. Бохь зажлах, ямар нэгэн юм идэх, сонин унших, биеийн хүчний ажил хийх гэх мэт.
Өөр юу ч байж болно.
Хийж болох эдгээр зүйлээ бичиж тэмдэглээд, алийг нь ч санахгүй байгаа мэт санагдах үедээ тэмдэглэлээ гаргаж хар.
Тамхинаас гарах шийдвэртээ тууштай бай.
Тамхи татах дур хүсэл
Тамхи татах туйлын дур хүсэл зөвхөн хэдэн минут л үргэлжилдэг. Бие организмын тамхинаас хамаарах хамаарал ихээхэн хүчтэй байж болно.
Тамхинаас гарах үед цухалдах, хөлс гарах, толгой өвдөх зэрэг янз бүрийн өвчний зовиур ч илрэх магадлалтай байдаг.
Гэхдээ эдгээр зовиур арилдаг гэдгийг санах хэрэгтэй, хурдан хугацаанд шүү дээ.
Магадгүй никитонг орлох эмчилгээ шаардагдаж болно. Иймээс мэргэжлийн эмч, эмийн санчид хандаж, танд ямар хэмжээгээр хэрэглэвэл тохиромжтой талаар зөвлөгөө авах хэрэгтэй.
Тамхи татдаг газар сонирхолтой үйл явдал болдоггүй.
Үүрэг
Бусдын чадаж байгаа зүйлийг та ч мөн хийж чадна. Тамхинаас гарах шийдвэр гаргах нь зөвхөн таны эрхийн асуудал юм. Бусад хүн ч энэ шийдвэрт хүндэтгэлтэй хандах ёстой. Саад болохуйц нөхцөл байдлаас бүү эмээ. Тамхичин найзуудтайгаа уулзах, баяр ёслол тэмдэглэх зэрэг тамхи татаж болзошгүй нөхцөл байдалд урьдчилан бэлтгэ. Олон хүний хувьд ихэнх нөхцөл байдалд тамхи татах нь өөр үйлдлээр орлуулж болох зүгээр л нэг зуршил байдаг. Хэрвээ та найзууддаа өөрийн гаргасан шийдвэрийн талаар хэлбэл тэд таныг дэмжиж, мөн таны үлгэр дууриалаар тамхинаас гарахаар шийдэж болох юм.
Тамхиа нэгэнт хаясан бол дахин орох шаардлагагүй.
Бүтэлгүйтэл
Даан ч бүтэлгүйтчихлээ. Ийм зүйл тохиолдож болно. Өөрийгөө харааж, зэмлэхийн оронд үүссэн нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүл. Бүтэлгүйтсэнийхээ дараа тамхинаас гарах шийдвэр гаргахад хүргэсэн шалтгааны талаар дахин эргэн бодож, дүгнэлт хийх хэрэгтэй. Тамхинаас гарахад тохиолдох дээрх бэрхшээлийг даван гарч болох өөр ямар арга зам байж болохыг бодож ол.
Тамхинаас гарах үйл явцад гаргаж байсан амжилт, ололтоо санаж, бусад үр дүнтэй нэмэлт арга барил эзэмшиж эхэл.
Хэрэв никитон орлох бэлдмэл хэрэглэж байсан бол хэмжээг нь зөв тохируулсан эсэхээ шалгаарай.
Хаашаа хандаж, тусламж хүсэх талаараа бү мартаарай. Магадгүй энэхүү лавлах матераил танд нэг бус удаа тус болно.
Бардамнал
Тамхинаас гарсан явдал бол амьдралын зөвхөн нэг үе. Тамхинд донтох санаа бодлын чинь оронд аажмаар өөр ажил үйлсийн тухай бодол, санаа орж ирэх болно. Тамхинаас гарсан ч гэсэн буцаж орж болох нөхцөл байдал ямар байдгыг үргэлж санаж явах ёстой.