Шүдний сойзыг яаж сонгох вэ?

Шүдний сойзны үс хатуу, хатуувтар, дунд, зөөлөвтөр, зөөлөн гэх мэт үстэй байдаг ба тухайн хүн өөрийн амны хөндийн хэмжээ, салст, зуултын төлөв, шүдлэлт нас зэргээс хамааруулан сонгоно. Шүдний сойзны толгойн урт таны долоовор хурууны нэгдүгээр үетэй тэнцүү эсвэл үүдэн хоёр шүдний өргөний хэмжээтэй тэнцүү байвал тохиромжтой.
image.axd
Сойзны үсний өндөр 0,8-1,2 мм байх ба үүнийг шүдний цөгцний хэмжээ, амны үүдэвчийн гүнтэй дүйцүүлэн сонгоно.

Шүдний сойз нь 1-4 заримдаа 5 эгнээ үстэй байдаг. Үсний эгнээ аль болох цөөн 2-3-аас илүүгүй байх нь зүйтэй.

Шүдний сойзны үсний өнгө цагаан байхаас гадна ногоон, улаан, хөх өнгөтэй байдаг. Сойзны үсний төв эсвэл толгойн хэсэгт байдаг өнгөтэй үснүүд нь хатуу байдаг. Үүгээр шүд, шүдний завсар, дутуу ургасан шүдийг угаахад тохиромжтой. Хажуугийн цагаан өнгөтэй үс буйл орчмыг угаахаас гадна буйланд иллэг хийнэ.
Toothbrush_x3_20050716_002
Шүдний Oоны төрөл
Шүд угаахад хэрэглэгдэх үндсэн хэрэглэгдэхүүний нэг нь шүдний оо юм. Шүдний оог дотор нь 4 бүлэгт ангилна. Үүнд:

1. Эрүүл ахуйн зориулалттай

2. Урьдчилан сэргийлэх

3. Үрэвслийн эсрэг

4. Үнэр дарагч оо гэж тус тус ангилна.

Хэрэв таны амны хөндийд ямар нэгэн өвчлөл илрээгүй бол эрүүл ахуйн зориулалттай оог хэрэглэх нь тохиромжтой. Шүд шүдлэж буй үе, шүд шүдэлсний дараах үеүүдэд эрдэсжүүлэгч бодис /фтор/ агуулсан оо хэрэглэвэл шүдний хатуу эдийн батжил сайжирна.macbook чехолescort massage in dubai


Шүдний сойзыг яаж сонгох вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.