Эх болон хүүхдийн хувьд DHA нь маш чухал
Сүүлийн үед ихэнх хүмүүс идэж байгаа хоол хүнсэндээ ухамсартай ханддаг болсон. Та жирэмсэн гэсэн үгийг сонсоод таны толгойд хамгийн түрүүнд шаардлагатай хүнс болох уураг болон фолийн хүчил орж ирдэг. Түүнээс гадна энд өөр нэн хэрэгцээтэй хүнсний зүйл болох DHA болон Docosohexoeloic хүчлийн талаар бичье.
DHA гэж юу вэ?
DHA бол нэгэн төрлийн ханаагүй тосны хүчил юм. Өөх тосны хүчил нь ханаагүй тосны хүчил болон ханасан тосны хүчлээс бүрддэг байна. Ханаагүй тосны хүчил нь дотроо 2 төрөлтэй
-Омега 3
-Омега 6
Омега 6 нь ургамал самар болон ханаагүй тосноос гардаг.
Омега 3 нь ихэвчлэн загасны тос байдаг.
DHA бол жирэмсэн эмэгтэй хүнд хэрэгтэй гэхээсээ чухал юм. DHA нь бүх биенд байх ба тархи ба нүдэнд бас байна. Түүнчлэн DHA нь тархи болон мэдрэлийн хөгжилд сайнаар зогсохгүй нүдний торлог бүрхэвчний хөгжилд сайнаар нөлөөлдөг. DHA нь том хүүхэдтэй болоход нөлөөдөг. Өдөрт 1 гр DHA агуулсан зүйл хэрэглэсэн жирэмсэн эмэгтэй энгийн жирэмсэн эмэгтэйтэй харьцуулахад 4 өдрөөр хойш мөн арай том хүүхэд төрүүлдэг байна. Хүүхэд эхийн цуснаас өөрт хэрэгтэй хүнс тэжээлийг хүйгээр дамжуулж авдаг.
DHA болон Омега 3 нь эх болон хүүхдийн эрүүл мэндэд чухал нөлөөлөл үзүүлдэг. Ураг нь эхийн цусан дахь DHA-г сорон авдаг байна. Жирэмсний үед DHA нь ихэсээр дамжин урагт хүрдэг бөгөөд жирэмсэний 3-р хагаст илүү шаардлагатай болдог. Учир нь жирэмсний сүүлийн хагаст хүүхдийн тархи хөгждөг байна. Хэрвээ эх хангалттай DHA авч чадахгүй бол түүний хүүхдийн тархины сайн явагдаж чадахгүй тул сайн хүүхэд төрөхгүй.
Хэрвээ та жирэмсэн биш бол…
Бүх эмэгтэй хүн Омега 3 болон Омега 6-г хэрэглэснээр архаг өвчнөөс зайлсхийхэд нөлөөлдөг. Ханасан тосны оронд ханаагүй тосыг хэрэглэх нь холестриний түвшинг бууруулдаг. Судлаачдын олж мэдсэнээр их хэмжээний Омега 3 агуулсан хоол хэрэглэсэнээр чихрийн шижин, зүрхний өвчин болон үе мөчний үрэвсэл зэргээс сэргийлж чадна. Түүнчлэн Омега 3 бага хэрэглэж Омега 6-г их хэмжээтэй хэрэглэх нь зүрхний өвчинг ихэсгэдэг.
Эдгээрийг тохируулж хэрэглэх нь гол түлхүүр юм. Бид Омега 3 болон Омега 6-г тааруулж хэрэглэх хэрэгтэй. Бид наранцэцэгийн тос эрдэнэшишийн тос болон өөх зэргээс хангалттай их авч байгаа. Омега 6 бидэнд хэрэгтэй ч түүний хэрэглээг бууруулж Омега 3 хэрэглээг ихэсгэх хэрэгтэй. DHA түвшин нь бага хэмжээний байвал ой ухаанаа алдах, хямрал зэрэгт өртдөг байна.
DHA-ийн эх үүсвэр
Загас бол DHA-н эх үүсвэр. Ханаагүй өөх тосны хүчил нь маш мэдрэмтгий учир агаар мандал дахь хүчилтөрөгч түүнийг устгадаг ба исэлдэл үүсгэдэг байна. Үүнээс болж хавдар үүснэ. DHA нь загаснаас өөр өндөг, тахианы элэг, үхрийн элэг, хавч зэрэгт агуулагдана. Дахин хэлэхэд хөх бол хамгийн шилдэг нь.
Хүүхэд төрлөө гээд DHA хэрэглэхээ болих нь ухаалаг сонголт биш. Дөнгөж төрсөн хүүхдийн тархи нь гүйцэд хөгжөөгүй байдаг тул үргэлжлүүлэн DHA авах хэрэгтэй. Учир нь энэ нь таны сүүгээр дамжин хүүхдэд хүрэх болно. Тиймээс хөх бол нялх хүүхдийн хувьд DHA-г авах шилдэг арга. Та жирэмсэн ч бай биш ч бай таны өдрийн хоолонд DHA агуулсан бүтээгдэхүүн байх хэрэгтэй.