Амрагтаа таагүй байсан ч сайхан байна гэж худлаа хэлэх нь огт утгагүй юм. Найдвар биелүүлж чадахгүй байх вий гэдэг нь эрчүүдийн дунд хамгийн их тархсан айдас юм.
Энэ айдас нь дур тавилтыг ч саатуулж чадах юм. Энэ талаар хэдэн зөвлөгөө өгье.
– Амрагийн чинь үйл хөдлөл чамайг өдөөхгүй байж болно. Эцэс төгсгөлгүй энэ тухай үглэхийн оронд түүнд яавал дур ханамж өгөхийг аятайхан зааж үзүүл.
– Эрчүүдэд идэвх санаачилгатай хүүхнүүд таалагддаг хэдий ч өөрийнхөө хэт удирдаж байгааг хэт шаргуу маягаар бүү үзүүл.
– Эцсийн эцэст бүх эрчүүд үнэн хэрэг дээрээ өөрсдөд нь хамаагүй байсан ч өөрсдөөс нь бүх юм хамаардаг гэж боддог. Урьд өмнө олж авсан сексийн туршлагаа өөрт чинь эрхэм дотно санагддаг хүнтэйгээ хэзээ ч бүү хуваалц.
– Хэрэв чамд анхны тохиолдлоор хайртын чинь бахархал болсон зүйл нь аятайхан санагдахгүй байвал “ямар аятайхан юм бэ”, “дажгүй юм” гэх мэтийн үг хэллэг хэзээ ч бүү хэрэглэ. Иймэрхүү үг хэллэг нь “ямар жижигхэн юм бэ” гэсэнтэй утга адил сонсогдоно.
– Чи өөртөө хэзээ ч хуурамч дур тавилт үзүүлэхгүй гэж боддог ч хайртай хүн чинь сэтгэл зоволгүйгээр чамаас зорьсон зорилго биелсэн эсэх тухай асуувал болгоомжтой хариулаарай. Эс тэгвэл чамайг хангаагүйдээ амраг чинь сэтгэл зүйн хямралт байдалд орж болох юм.
Энэ бүх зөвлөгөө энгийн зүйл мэт санагдвал дараах зүйлийг тунгаан бодоорой. Хүн секст спорттой адил өөртөө итгэлтэй үедээ л илүү сайхан амтыг мэдэрдэг.