Ж.Цолмон Харвардын их сургуульд сурч байна

Монголын их улстөрд цөөн бус эмэгтэй байгаагаас зарим нь хилийн чанад ажил алба залгуулж гээд тус тусын мөрийг хөөсөн нь түмэн олон тэднийг чухам хаа яваа тухай битүүхэн чих тавьж сууна. Харин улстөрд зарчимч байр сууриараа бусдаас ялгарч байдаг Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг аанай л дэмжигч олон нь хаана юу хийж яваа тухайд чих тавин суудаг.

a4e2a2e60a8f732eoriginal

Тэгвэл Ж.Цолмон нь АНУ-д Харвардын их сургуулийн Ж.Ф.Кеннедигийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуульд суралцаж байгаа тухай мэдээллийг тэрээр өөрийн цахим хуудаснаа дэлгэсэн нь олны анхаарлыг татсан юм.
Тэрээр Эрүүл мэндийн дэд сайдын албаа өгснөөс хойш энэхүү сургуульд суралцахын зэрэгцээ Монгол Улсдаа Эрүү нүүрний гажиг засалчдын холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг аж. Тиймээс сурахын зэрэгцээ тэрээр энэхүү холбооныхоо ажлаар үе үехэн Монголдоо ирдэг ч ажил хэргийн шугамаар дуулиан багатайгаар буцдаг байна.
Харвардын их сургуулийн Ж.Ф.Кеннедигийн нэрэмжит Төрийн удирдлагын сургууль нь дэлхийд алдартай, шилдэг улстөрчдийг бэлддэг газар. Тиймээс Ж.Цолмон нь улстөрд багагүй туршлагтайн зэрэгцээ Монголын улстөрийг зөв замаар явуулах хүслийнхээ дагуу ийнхүү дэлхийд алдартай сургуульд номын дуу сонсч айсуй их улстөрд шинжлэх ухаанчаар хандахыг зарчимаа болгосон бололтой.
Дашрамд дурдахад түүний гэр бүлийн хүн НҮБ-ын суурин төлөөлөгч, Элчин сайдаар Монгол Улсаа төлөөлж байгааг ч дуулгах нь зүйн хэрэг байх. Тэгэхээр энэ гэр бүл АНУ-д амьдарч, сурч ажиллаж байгаа хэрэг.

 

unen.mnкупить macbook air 11 дешевоvip escort dubai


Ж.Цолмон Харвардын их сургуульд сурч байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.