Хойд Солонгосын тэргүүн хатагтай нарын хувийн амьдрал

Орчин үеийн Хойд Солонгос коммунист дэглэмтэй гэдэг ч үнэн хэрэг дээрээ хаант засагтай орон. Энэ улсад социализм, коммунизмаас чухам юу үлдсэн талаар маргасан ч болно. Ганцхан зүйл маргаангүй. Тэр нь эцгээс хүү дамжих төрийн эрх мэдэл. Аль ч хаант засагт хааны эхнэр, нууц амрагууд нөлөөтэй байдаг. Хойд Солонгос ч үүний нэг жишээ.

Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ир Сен (жинхэнэ нэр нь Ким Сон Чо) 1912 онд Пхеньяны ойролцоо Христийн идэвхтнүдийн гэр бүлд төржээ. Түүний гэр бүл дараа нь Хятад руу цагаачилж гарсан юм. 1930 онд ирээдүйн удирдагч Хятадын коммунист намд элсжээ. Энэ тухай баримтыг Хойд Солонгосын хэвлэл 1950-иад оноос хойш дурдахаа больсон билээ. 1930-аад онд Ким Ир Сен Манжуурт Японы эсрэг хөдөлгөөнд оролцож хамгийн нэртэй партизаны командлагчдын нэг болов. 1940 онд япончууд давуу хүчтэй байсан учир Манжуураас гарч ЗХУ-д орогнохоос өөр аргагүй болов.

Энэ явдлаас өмнө Ким Ир Сен япончуудын эсрэг байлдаж байсан солонгос бүсгүйтэй танилцжээ.  Түүний нэр Ким Чон Сук.

Ким Чон Сук 1919 онд Хверён хотод төрсөн ч хүүхэд насандаа нутгаасаа гарч Манжуурт иржээ.  Тэр үеийн тариачин бүсгүйчүүдийн адил хүүхэд байхдаа бичиг үсэг сурч чадсангүй. Хожим партизаны отрядад байхдаа уншиж, бичиж сурсан гэж үздэг. Хойд Солонгосын анхны тэргүүн хатагтайг залууд нь мэддэг байсан хүмүүсийн хэлснээр тэр сайхан сэтгэлтэй, хөдөлмөрч, гэр бүлдээ үнэнч бүсгүй байжээ.

Тэр үед партизаны отрядад гэр бүлийн товчоо гэж байгаагүй учраас Ким Ир Сен гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэнгүй.

Залуу гэр бүл ЗХУ-д ирсний дараа Ким Ир Сен Зөвлөлтийн армийн ахмад цолтой болж 88 дугаар тусгай бригадад батальон ахлав. Чухам тэр үед, Хабаровск мужийн Вятское суурингийн цэргийн баазад Ким Ир Сен, Ким Сон Чукийн гэр бүлд ирээдүйн удирдагч Ким Чен Ир мэндэлжээ. Эхлээд түүнд Юра гэсэн орос нэр өгчээ. Учир нь Ким Чен Ир бүх амьдралаа Зөвлөлтөд өнгөрөөнө гэж бодож байв. Ким Чен Ирийн дүү нь ч бас Шура гэсэн орос нэртэй байв. Харамсалтай нь Шура бага байхдаа золгүй явдлаар нас барсан юм.

Ирээдүйн Их Удирдагч Ким Чен Ир эцэг, эхийн хамт

1945 онд Ким Ир Сен эх орондоо буцаж удалгүй Хойд Солонгосын шинэ Засгийн Газрыг толгойлов. Пхеньянд ирсний дараа Ким Чон Сук нэг охин төрүүлж Ким Кен Хи гэсэн нэр өгчээ. Ким Кен Хи насанд хүрээд Хойд Солонгосын оёмол бүтээгдэхүүний аж ахуйг толгойлж армийн генерал цолтой болжээ. Гэвч 2013 онд зээ дүү Ким Чен Уны зарлигаар түүний нөхөр, Төв хорооны нарийн бичгийн дарга Чан Сок Тэкийг цаазалсны дараа улс төрөөс холдсон юм.

Хойд Солонгосын хэвлэл 15 жилийн турш Ким Чен Ирийн шинэ эхнэрийн тухай юу ч мэдээлээгүй байна.

1949 онд Ким Чон Сук төрөхийн хүндрэлээс болж нас барав. 1950-аад оны эхээр Ким Чен Ир түүний штабт ажиллаж байсан Ким Сон Э гэгч бүсгүйтэй гэрлэжээ. Хоёр дахь гэрлэлтээс дахин дөрвөн хүүхэдтэй болов.

Талийгаач эхнэр Ким Чон Сук партизант тэмцлийн баатар нэртэй ард түмний ой санаанд үлдэв. Хойд Солонгосын хэвлэл 15 жилийн турш Ким Чен Ирийн шинэ эхнэрийн тухай юу ч мэдээлээгүй байна. Энэ тухай мэдээг 1965 онд Ким Сон Э албан ёсны арга хэмжээнд оролцох талаар сонинд жижигхэн мэдээ бичсэний дараа л удирдагч нь эхнэртэй гэдгийг Хойд Солонгосын иргэд мэдэв.

1960-аад оны төгсгөлд Ким Ир Сен эхнэрээ Эмэгтэйчүүдийн холбооны даргаар томилов. Удалгүй Ким Сон Эг тахин шүтэх шинж илэрч зарим хотод түүний хувьсгалт үйл хэргийг судлах төвүүд нээгдэж байв. Гэвч Ким Ир Сений ууган хүү Ким Чен Ир улс төрд орж ирснээр хойд эхийн амбиц дарагдав.

1970-аад оны эхэнд Ким Ир Сен эрх мэдлээ хүүдээ шилжүүлэхээр шийдсэн нь социалист орнуудад урьд хожид байгаагүй үзэгдэл болов. Ким Чен Ир өрсөлдөгчгүй байхын тулд Ким Сон Эгийн хүүхдүүдийг гадаадад дипломат ажилтнаар томилов.

Ким Ир Сен, түүний эхнэр Ким Чон Сукийн хөрөг бүхий хөшөө

Ким Чен Ирийг удирдагч болсны дараа Хойд Солонгосын ухуулагчид талийгаач эх Ким Сон Чукийг мөнхжүүлэх ажлыг эхлүүлэв.  Үр дүнд нь тогооч, оёдолчин гаралтай Ким Сон Чук “Пэкту уулын гурван их удирдагчийн нэг болов”.

Залуу удирдагч Ким Чен Ирийн амьдрал дуулиантай байв. Хувь хүний хувьд байлдан дагуулах чадвартай, ард олны сэтгэл татсан нэгэн байлаа.  Кимийн гэр бүл бүхэлдээ мариалаг байсан ч Ким Чен Ир бусдаасаа ялгаатай нь морь, мотоцикл унаж, кино урлаг сонирхдог байв.

Гэхдээ тэр хувийн амьдралаа дэлгэхийг хүсдэггүй байсан учраас чухам хэдэн эхнэртэй, найз бүсгүйтэй, хүүхэдтэй байсан талаар тодорхой зүйл байхгүй.

Магадгүй хамгийн анх жинхэнэ ёсоор үерхсэн бүсгүй нь кино жүжигчин Сон Хе Рим юм. Энэ бүсгүй Хойд Солонгосын нэрт зохиолч Ли Ги Ёны хүүтэй гэрлэсэн байсан ч Ким Чен Ирт энэ нь саад болсонгүй. Тэдний дундаас Ким Чен Ирийн ууган хүү Ким Чен Нам төржээ. Тэр одоо Макаод амьдардаг бөгөөд эцэг нэгтэй Ким Чен Утай таардаггүй бололтой.

Хүү нь айлын эхнэр булааж авсан нь Ким Ир Сенд таалагдсангүй. Сүйт бүсгүйн эцэг, эх 1940-өөд онд Өмнөдөөс дүрвэж ирсэн коммунистууд байсан нь бүр ч таалагдсангүй.

Удалгүй Ким Чен Ир эхнэрээсээ салж мэдрэлийн өвчтэй болсон Сон Хе Рим эмчлүүлэхээр гадаад явав.  Тэрээр үлдсэн амьдралаа Москвад өнгөрөөж 2002 онд нас баржээ.

Эцгийн шахалтаар эхнэргүй болсон Ким Чен Ир нь Ко Ён Хи нэртэй бүжигчин бүсгүйтэй танилцав. Энэ бүсгүйн гэр бүл 1960-аад онд социализмын үйл хэрэгт зүтгэхээр Японоос Хойд Солонгост ирсэн учраас Ким Ир Сений хүсэн хүлээж байсан бэр болов. Тэр Ким Чен Чхоль, Ким Чен Ун нэртэй хоёр хүү, Ким Ё Чон нэртэй нэг охин төрүүлэв. Ким Ён Хи амьдралынхаа сүүлийн өдрүүдийг Парист өнгөрөөж 2004 онд хорт хавдраар нас баржээ.

Ко Ен Хи

Ким Чен Ир хамгийн сүүлд нас дээр гарсан хойноо өөрөөс нь 20 насаар дүү, түүний нарийн бичиг Ким Октой ойр дотно харилцаатай байсан гэж үздэг.

Дээрх гурван бүсгүйгээс гадна Ким Чен Ирт олон тооны түр зуурын амрагууд байв.  Магадгүй энэ нь түүний  Ким Чен Унд нөлөөлж, тэр ааваасаа ялгаатай нь олон хүүхэн сольдоггүй томоотой нөхөр болохоор шийджээ. Одоохондоо тэр эхнэртээ үнэнч.

2012 онд Ким Чен Ун удирдагч болсныхоо дараа том арга хэмжээнүүд дээр нэгэн царайлаг бүсгүйг дагуулах болов. Удалгүй Хойд Солонгосын хэвлэлүүд тэр бүсгүй бол Ли Соль Чу нэртэй, залуу маршалын эхнэр гэдгийг мэдээлэв.

Ли Соль Чугийн талаар тодорхой мэдээлэл байдаггүй. Ам дамжсан ярианаас сонсоход тэр цэргийн хүний гэр бүлд төржээ. Хөгжим сонирхдог. Түүнчлэн Хойд Солонгосын төлөөлөгчдийн багт орж Өмнөдөд очиж байсан тухай яриа ч бий.  Нэг хэсэг Умардын хамгийн барууны хэв маягтай гэгдэх “Моранбон” ансамблд жүжигчин байжээ.

Залуу маршал Ким Чен У эхнэрийн хамт цэргийн баазад зочлов. Фото: KCNA / Reuters

Олны өмнө эхнэрээ гаргадаггүй байсан өвөө, тэргүүн хатагтайн байр суурийг хүлээн зөвшөөрдөггүй байсан аав хоёроосоо ялгаатай нь Ким Чен Ун эхнэрээ олноос нуудаггүй.  Залуу маршалын эхнэрийг Зэвсэгт хүчний ерөнхий штабт, тэргүүний гавшгай ажилчдын гэрт (тэр байтугай нэг удаа Ли Соль Чу очсон айлынхаа эзэгтэйд аяга тавгаа угаахад нь тусалжээ) харж болно. Түүнээс гадна Ли Соль Чу өмнөх тэргүүн хатагтай нар шиг удирдагчдын хөрөгтэй тэмдэг зүүдэггүй.  Уг нь ийм тэмдэг зүүх нь Хойд Солонгосын дэглэмд үнэнч гэдгийг нотолно гэсэн зарчим 1970 оноос үйлчилж эхэлжээ.

2012 оны эхэнд Ким Чен Угийн гэр бүлд охин мэндэлжээ. Энэ нь тэдний анхны хүүхэд.

 

Эх сурвалж: vip76.mn

чехол ferrari для iphone 4escorts dubai elite


Хойд Солонгосын тэргүүн хатагтай нарын хувийн амьдрал
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: arhichin Огноо: 22 April 2015 Reply

yag arhichin S.BAYaR shig yum bna

Нэр: Anonymous Огноо: 22 April 2015 Reply

Бүх төрлийн хог хаягдал зөөн тээвэрлэнэ Утас 94505050

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.